Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.10.19 Бага зэргийн цас Орхон -12° / -5° USD 3596.40 EUR 4023.83▼ CNY 538.22▲ RUB 43.32▲ KRW 2.70
Шуурхай
SI card

Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
          1975 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан байдаг. Тиймээс жил бүрийн  12 дугаар  сарын 11-ний өдрийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэж байхаар аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаас шийдвэрлэжээ..”Эрдэнэт хотын өдөр"-өөр соёл, урлаг, спортын олон ажиллагаа зохион байгуулахаар 12 дугаар сарын 9-нөөс эхлүүлээд байна. Энэ амралтын өдрүүдэд “Хөх Монгол” цогцолбор, “Музей” , 11-ний өдөр “Сархиа” цанын бааз иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн “Баян”, “Төгөл”, Үйлчилгээний төв, “Номин Эрдэнэт” салбар, “Эрдэнэт хивс” худалдааны төвүүд бүх бараандаа 10-50 хувийн онцгой хямрал зарлах юм байна. Эрдэнэт үйлдвэр” төрөлх хотынхоо өдөрт зориулж гэрэлт гудамж байгуулж, нээлтээ хийнэ. Эрдэнэт хотын өдрийн баярын үйл ажиллагаа энэ сарын 11-нд.Амарын талбайд болно. Орхон аймаг Эрдэнэт хот нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г сүүлийн таван жилийн турш тэргүүлсэн юм. Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт хивс”, “Бэрэн металл” тэргүүтэй томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж өдөрт 3 тэрбум 850 сая төгрөгийн баялаг бүтээн байгуулж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card