МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь нар Зэвсэгт хүчин болон, Хилийн цэргийн анги салбаруудад Цэргийн жинхэнэ албаны 2018 оны цэрэг татлагаар Орхон аймгаас татагдан хугацаат цэргийн алба хааж буй түрүүч, байлдагчдаа эргэлээ.  Эхэлж нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлалтай ЗХ-ний 013-р ангид алба хааж буй цэргүүдээ Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, тоо бүртгэл хариуцсан офицер дэд хурандаа Л.Болд очиж ар гэрээс нь илгээсэн зүйлс болон Орхон аймгийн Засаг даргын бэлгийг тус бүрт нь гардуулан өгсөн билээ.     Дараа нь ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь нар хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит “Цэргийн гавъяаны одонт” ЗХ-ний 120-р ангид ЗХ-ний 014, 016, 119, 311, 326 дугаар ангиудад алба хааж буй цэргүүдтэйгээ нэгдсэн уулзалт хийж гарын бэлэг гардуулсан бөгөөд энэ үеэр аймгийн удирдлагууд цэргүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн бөгөөд “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин С.Ариун-Эрдэнэ ая дуугаа өргөлөө. Дараа нь тус ангийн цэргийн гал тогоонд түрүүч, байлдагч нартайгаа хамт хамт үдийн зоог барьсан юм.       Энэхүү арга хэмжээг Батлан хамгаалах яамны дэргэдэх “Дуулга” студи, “Соёмбо” сонины сэтгүүлчид ирж сурвалжилав.  Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Жанжин Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавъяаны улаан тугийн одонт ЗХ-ний 336-р анги, болон Багануур дүүрэг дахь Хилийн цэргийн 0252-р ангид алба хааж буй цэрэг дайчидтайгаа мөн уулзаж бэлэг гардууллаа.  Орхон аймгаас хугацаат цэргийн албаа хааж буй цэрэг дайчид маань өнгө жавхаатай байна. Анги нэгтгэлийн удирдлага, хариуцсан офицерууд ч мөн манай аймгийн цэргүүдэд ам сайтай байлаа.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН