МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мэндчилгээ
Мэндчилгээ
Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ой тохиосон шороон нохой жилд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан эрхэм хүндэт уурхайчиддаа,  хамт олондоо, Эрдэнэтчүүд та бүхэндээ XVII жарны шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өрнүүн амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улиран одож байгаа нохой жил бол Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон бидний хувьд 40 жилд хийж бүтээснээ дүгнэн цэгнэсэн, амжилт бүтээл арвин, ашиг орлого өндөр, сайхан жил байлаа. Хамгийн чухал нь дараагийн 60 жилд хийх бүтээн байгуулалтын ажил үйлсийнхээ зорилго, чиглэлийг тодорхойллоо. Компанийнхаа алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэн баталгаажуулсан. Түүхт ойн жилд хамт олон маань сэтгэл санаа нэгтэй, нэг баг болж, хамтын хүчээр хичээн зүтгэж ажиллалаа. Үүний үр дүнд нохой жилд компанийн үйлдвэрлэл, техник технологи, эдийн засгийн үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар давж биелсэн. Борлуулалтынхаа орлогыг түүхэндээ анх удаа 2 их наяд төгрөгт хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 120 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт 655 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ бол уурхайчид та бидний нөр их хөдөлмөрийн үр дүн, хичээл, зүтгэлийн үр шим юм. “Эзэн хичээвэл заяа түшнэ” гэдэг ардын маань сайхан үг ажил хэрэг болж бид амжилттай сайн ажиллаж байна. Уурхайчдын маань найдвартай ар тал болж байдаг хань ижил, гэр бүлд нь гүн талархлаа илэрхийлж, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. Та бид ажлын арвин амжилт, бахархалт үйл явдлаар дүүрэн нохой жилээ үдэж, өрнүүн их ажлын үргэлжлэл болсон гахай жилтэйгээ золгож байна. Гарч буй гахай жилд манай хамт олон компанийнхаа хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүдийг эхлүүлж, түүхэн бүтээн байгуулалтын буухиаг үргэлжлүүлэх болно. Баялаг бүтээгч хамт олон маань шинэ амжилт, бүтээн байгуулалтаар түүхийн хуудсаа баяжуулна гэдэгт итгэл төгс байна. Эрдэнэт үйлдвэрийн өнөр бүлдээ, өнөөдрийн энэ сайхан түвшинд хүргэж ирсэн үе үеийн уурхайчиддаа, ахмад буурлууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй. Цаг сайхан, цагаа өтгөн байх болтугай. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.БАДАМСҮРЭН 
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН