МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
200 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй төслөө ирүүлжээ
200 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй төслөө ирүүлжээ

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар “Гэрэлтэй Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах төслийн 2 дахь шатны шалгаруулалт болж өнгөрлөө. Аймгийн хэмжээнд бичил бизнес ЖДҮ хөгжүүлэгч олон эмэгтэйчүүд байдаг ч тэдний хувьд тэр бүр  төсөл хөтөлбөрт хамрагдаад байж чаддаггүй. Харин “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар “Гэрэлтэй Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөгжүүлэх, тэдэнд хөрөнгө оруулах чиглэлээр төсөл сонгон шалгаруулалтыг зарласан. Энэ нь тэдний хувьд бизнесээ өргөжүүлэхэд нь томоохон хувь нэмэр оруулж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг төслийн үндсэн гол зорилго нь Эрдэнэт хотын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, бизнесийг эхлүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх зорилготой.

 Мөн ажлын байрны хомсдолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Эрдэнэт хотын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гарааны бизнес эрхлэх сонирхол бүхий эмэгтэйчүүд, гэртээ суугаа эхчүүдийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, ажилгүйдлийн түвшинг бууруулах, ажлын байраар хангахад чиглэгдэж байгаа юм.

Төсөл сонгон шалгаруулалтанд нийтдээ 200 гаруй төсөл ирсэнээс хоёр дахь шатанд 54 төсөл шалгарсан байна. Үүнээс шилдэг 20 төслийг шалгаруулах бөгөөд шалгарсан төслүүдийг турших, нэмэлт хөгжүүлэлт хийсний дараагаар шилдгийн шилдгээр шалгарсан 10 төсөлд санхүүжилт олгох юм ажээ. Үүнд Орхон аймгийн харьяат байх, Бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд, Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, Өрх толгойлсон болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүд, Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд, Гэр хорооллын багт оршин суудаг бол давуу тал болохоор тусгажээ. Дашрамд дурдахад, санхүүжилт 100 хувь эргэн төлөлтгүй дэмжлэг болж хөдөлмөрч эмэгтэйчүүдэд очих нь энэ сонгон шалгаруулалтын онцлог болж байгаа юм.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН