МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Х.Бадамсүрэн: Ойрын хоёр жилд цагаан тоосноос сална
Х.Бадамсүрэн: Ойрын хоёр жилд цагаан тоосноос сална

Байгаль орчин аялал жуулчлалын яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Ногоон байгууламж ба хог хаягдлын менежмент”  Хангайн бүсийн нэгдсэн зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөний эхэнд“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Олон жил толгойны өвчин болсон цагаан тоосыг ойрын хоёр жилдээ дарна. Уурхайчид, үйлдвэрийн ажилчид бид ийм нэр  хоч зүүмээргүй байна, энэ асуудлыг шийднэ” гэж ярив. 

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн хоёрдугаар сард манай аймагт ажилласан. Ингэхдээ цагаан тоосны дэгдэлтийг бууруулахын тулд тусгай хэлтэс байгуулах шаардлагатайг зөвлөсөн. Ногоон байгууламж, хог хаягдлын менежментийн зөвлөгөөнд БОАЖ-ын  дэд  сайд Ц.Батбаяр оролцсон юм. Тэрээр цагаан тоосыг бууруулахаар Эрдэнэт үйлдвэр тодорхой ажлуудыг хийсэн байна. Бид зургаадугаар сарын сүүлээр дахин ирж ажиллана.  Хаягдлын аж ахуйн даланг таван жил ашиглах нөөцгүй .Тиймээс даланг булж дараагийн далангийн технологийн ажлыг хийх  ёстойг сануулсан. Харин Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа “шинэ хаягдлын аж ахуйг ашиглахаар судалгаа хийж байна.  Газар нутаг багатай  учраас газрын асуудал хүнд байгаа. Булган аймгийн газраас шийдэж өгөхийг хүсэлт тавьсан” талаар мэдээлсэн юм.

 Уг зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хийх ажлаа танилцуулсан юм. Энэ жил цагаан тоосны дэгдэлтийн бүст байгаа 400-аас доошгүй иргэнийг шинжилгээнд хамруулахаар болсныг мэдэгдлээ.  Нөхөн сэргээлтийн ажлын талаар, 38 га талбайд дүйцүүлэн нөхөн сэргээлт хийж, 40 мянган модыг тарьсан. Эрдэнэт үйлдвэрийн бүсэд 200 мянган мод байдаг. “Ногоон төгөл” төслийг 2013 оноос хэрэгжүүлж байна. 2019 оны зургаадугаар сарын байдлаар цагаан тоос дарах ажилд нэг тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж танилцуулга дээр дурьдлаа.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН