МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Батзориг: Орхон аймаг 96.6 хувиар эхний гуравт давхиж яваа
Б.Батзориг: Орхон аймаг 96.6 хувиар эхний гуравт давхиж яваа

Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас Сангийн аямтай хамтран төр, төсвийн байгууллагын албан хаагчдын дунд сургалт зохион байгууллаа. Энэ үеэр Сангийн яамны мэргэжилтэн Б.Батзоригоос манай аймгийн хувьд Шилэн дансны хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар тодруулсан юм.  

-Энэ сургалтын талаар мэдээлэл өгнө үү?

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар сургалт хийж байна.  Орхон аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас нягтлан, шилэн дансны мэдээлэл тайлагнадаг төрийн албан хаагчдад мэдээлэл өгч байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, хэрхэн хяналт тавих талаар хийж байгаа нь үр дүнгээ өгөх байх.

-Шилэн дансны хэрэгжилтийг Орхон аймаг хэр хангаж байна?

 Өнгөрсөн жилээс шилэн дансны хэрэгжилтийг шалгах системийг аймаг бүрт нэвтрүүлсэн. Орхон аймгийн хувьд 96,6 хувьтай гарч, хэрэгжилт сайн гарсан. Цаашид тайлан илгээх, хяналт тавихад анхаарч, энэ үзүүлэлтэй алдалгүй явах хэрэгтэй. Бусад аймгуудтай харьцуулахад өндөр дүнтэй аймгийн тоонд орж байна.

 -Энэ үзүүлэлт нь аймаг орон нутгийн ерөнхий дүнд нөлөөлж байна уу?

 Шилэн дансны хуулийн хэрэгжилт, үнэлгээнээс хамаарч улсын хэмжээнд аймгуудын тайлан жилийн эцсийн үр дүнд нөлөөлдөг. Тиймээс шилэн дансны тайланд бүх байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй.

- Өнгөрсөн намар Үндэсний аудитын газраас Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг Төрийн бус байгууллагуудтай хамтарч шалгахаар болсон.  Сангийн яам төрийн бус байгууллагатай хамтран ажиллах уу?

 Сангийн яам хуулийн хүрээнд удирдлага арга зүйг хангаж ажилладаг. Хяналт шалгалтад төрийн бус байгууллагатай хамтрах чиглэл байхгүй. Яамдын дотоод хяналтын газрынхантай хамтарч системийн хэмжээнд аудит хийх боломж бий. Нөөц боломжоороо хяналтаа тавиад явна.

 -Шилэн дансны хуулийг сурталчлах хэвлэл мэдээллийн зардал багассаар байна.  Сангийн яамнаас яагаад  жил бүр зардлыг хасч танаад байна вэ?

Тухайн аймгийн төсвийг аймгийн ИТХ баталдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагаас Шилэн дансны хууль ил тод, нээлттэй байлгах, зардал төсвийг гаргах ёстой. Орон нутгийн удирдлагууд хуулийг сурталчлах, иргэдэд мэдээлэл өгөх ажилд санхүүжилт хийх шаардлагатай.

-Сангийн яамнаас зардлыг хасдаг гэсэн тайлбарыг орон нутгийн удирдлагууд өгдөг.  Танайхаас ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

 Бид шилэн дансны хуулийг сурталчлахыг дэмждэг. Хэвлэл мэдээллийн зардлыг хасдаг асуудал байхгүй.  Аймгийн хэмжээнд л төсөв санхүүгээ шийднэ. Орхон аймгийн ЗДТГ мэдээллийн сайттай байдаг. Тэнд мэдээллүүдээ тавьдаг.  Зөвхөн ЗДТГ-ын сайтаас мэдээлэл авах юм шиг болчихдог. Иргэдэд  шилэн дансны мэдээллийг хүргэх, байгууллагын төсөв санхүүгийн зарцуулалтад хяналт тавихад хэвлэл мэдээллийн байгууллага чухал үүрэгтэй.  Аймаг орон нутгаас зардлаа гаргаж ажиллах шаардлагатай.

- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж, мэдээллээ хийж байгаа юу?

   Хийж байгаа. Улсын нууцаас бусад мэдээлэл нээлттэй байх хуулийн заалт байдаг.  Төрийн өмчит компани ил тод мэдээлэх үүрэгтэй.       

 -Нягтлангууд юун дээр алддаг вэ?

 Нягтлангууд мэдээ тайлангаа бүрэн мэдээлдэггүй. Жишээлбэл, таван саяас дээш гүйлгээ 10 гарсан байхад, талыг нь мэдээлээд, үлдсэнийг нь орхигдуулдаг. Үүнээс гадна төсөв санхүүтэй холбоотой тушаал шийдвэрийг байршуулах ёстой. Хувь хүний нэр дээрх мэдээллийг тухайн хүний нэрийг дарж байршуулдаг. Мэдээллээ бүрэн гүйцэд тавих хэрэгтэй байна.

 -Системд жилдээ дөрвөн удаа ачаалал ихэсдэг. Үүнд яаж анхаарах вэ?

Шилэн дансны хууль журмаа шинэчлэх Ерөнхий сайдын тушаал гарсан.  Хууль хэрэгжээд таван жил болж байна. Энэ хугацаанд юунд алдаж вэ гэдгийг судална. Хууль журмыг иргэдэд хүртээмжтэй,амьдралд ойр байлгахаар ажлын хэсэг ажиллаж байна. Систем гацаж, ачаалал үүсч байгаа тохиолдлууд гардаг.  Нягтлангуудаас санал шүүмж авч, системээ дахин шинэчилнэ.

-2018 оны мэдээллийг гурван сараас аудит хийх үү?

Мэдээллийг  хугацаандаа бүрэн мэдээлсэн эсэхэд аудит хийнэ

-Хугацаа хоцорсон бол хариуцлага тооцох уу?

Шилэн дансанд мэдээллийг буруу байршуулсан, аль эсвэл байрлуулаагүй  үед төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцдог. Мөн байгууллагын дарга шийдээд явах боломжтой.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН