МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Гэгээн билиг” дунд сургууль 8-12 дугаар ангидаа элсэлт авч байна
“Гэгээн билиг” дунд сургууль 8-12 дугаар ангидаа элсэлт авч байна

“Гэгээн билиг” бүрэн дунд сургууль 2019-2020 ОНЫ хичээлийн жилд 8-12 дугаар ангиуддаа шинээр элсэлт авч эхэллээ. Ахлах ангийн сурагчдаа математик, англи хэл, физик, хими, нийгмийн ухааны хичээлүүдээр гүнзгийрүүлэн сургахын тулд багш нарын чадварлаг багийг бүрдүүлээд байна. 

Тухайлбал, 2015, 2016, 2019 онуудад элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэсэн сурагчид нь улсад нэгдүгээр байр, улс, бүс, аймгийн математикийн олимпиадад шавь нараас нь нэгээс гуравдугаар байрыг эзэлж байсан, аймгийн ажил мэргэжлийн 6 удаагийн аварга, математикийн стандарт олимпиадын аймгийн аварга  Зөвлөх багш Ц.Алтанцэцэг, Монгол улсын гавьяат багш, физикийн багш Б.Цээсүрэн, Монгол улсын гавьяат багш Д.Ганчимэг, аймаг, бүсийн олимпиадад бэлтгэсэн шавь нар нь нэгээс гуравдугаар байрыг 20 гаруй удаа эзэлж байсан хими, биологийн багш Н.Цагаанцоож, аймгийн ажил мэргэжлийн 2 удаагийн аварга химийн багш О.Уртнаа нар ажиллах юм байна.

“Гэгээн билиг” бүрэн дунд сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилд нэгээс гуравдугаар ангитай байгуулагдаж байсан түүхтэй. Хичээлийн жил ахих тусам сургалтын чанар, багш нарын ур чадварыг тасралтгүй дээшлүүлж иржээ. Тус сургуульд энэ хичээлийн жилд монгол хэлний масс олимпиадын аварга, монгол хэл уран зохиолын багш Д.Өнөржаргал, улс, бүс, аймгийн олимпиадад бэлтгэсэн шавь нар нь 40 гаруй удаа нэгээс гуравдугаар байр эзэлсэн орос хэлний багш О.Энхжаргал, шавь нараас нь аймгийн Англи хэлний олимпиадад нэгээс хоёрдугаар байр эзэлсэн англи хэлний багш Б.Анхзаяа нар 8-12 дугаар ангийн сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ.

“Гэгээн билиг” бүрэн дунд сургууль сурагчдад нэгдүгээр ангиас нь эхлэн соробан сампин, шатар, англи хэлийг заахаас гадна бага ангийн сурагчдыг өдөр өнжүүлэх бүлэгт бүрэн хамруулдаг нь эцэг эхийн ачааллыг бууруулдаг. Нэг үгээр хэлбэл бага ангийн сурагчдын хувьд өдөр өнжүүлэх бүлэгт явсанаар гэрийн даалгаврын багшийн хяналтын дор хийж гүйцэтгэн гэртээ өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг эдний хамт олон шавь нартаа олгодог аж. Энэ хичээлийн жилд  тус сургууль илтгэх урлаг, мэтгэлцээн, сэтгэх чадвар, лого робот, шатар даам, сагсан бөмбөг, хар ба уран зураг, ширээний теннис, бадминтон, усан бассейн зэрэг олон секц, сонгонд сурагчдаа суралцуулах юм байна.  Шинэхэн будсан ширээ сандал, саруулхан анги танхим, эрдэмт мэргэн багш нар, эрдмийн өргөө “Гэгээн билиг” дунд сургууль шавь нараа хүлээн авахад бэлэн болжээ.

Сайн байна уу эрдмйн их өргөө “Гэгээн билиг” сургууль минь.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН