МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
5 БАГТ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ ТАВИГДАНА
5 БАГТ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ ТАВИГДАНА

Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хангамжийг нэмэгдүүлэн, хашаандаа байгаль орчинд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин үеийн шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд амьдрах боломжийг иргэдэд олгох зорилгоор “Хашаандаа хаус” дэд хөтөлбөрийг 2017 онд батласан.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд инженерийн шугамд холбогдох боломжтой бүсүүдийг мэргэжлийн байгууллагууд хамтран тодорхойлсон. Үүнд Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Наран, Булаг, Дэнж, Баянцагаан багийн ПДУ хэсэг нийт 338 айл өрх 21 Аж ахуйн нэгж байгууллага холбогдох боломжтой гэсэн байна. Одоогийн байдлаар Цагаанчулуут, Наран багуудын ажил эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Химон Констракшн” ХХК ажиллаж байгаа юм. Тус багуудын  иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж хэрхэн шугам сүлжээнд  холбогдох талаар мэдээлэл хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Хашаандаа Хаус хөтөлбөрт хамрагдаж инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой айл өрхүүд төрийн банкнаас 15 сая төгрөг хүртлэх зээлд хамрагдах боломжтой юм. Ингэхийн тулд шугам тавигдсаны дараа Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас техникийн нөхцөлөө аваад зээлийн материалаа бүрдүүлж өгөх ажээ.

Мон 2301 төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-д 78 иргэн техникийн нөхцөл хүсч үүнээс олгосон 36, техникийн нөхцөл олгох боломжгүй 42, гэрээ байгуулж холболт хийсэн 32 айл өрх байгаа юм. 2018 онд гэр хорооллын 10 айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсоны 4 нь Наран баг, 6 нь Цагаанчулуут багийн айл өрх байжээ.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН