БААСАН
2025.07.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Жаргалсайхан: Саарал усаар модоо усалж байна
С.Жаргалсайхан: Саарал усаар модоо усалж байна

Бүх нийтээр мод тарих ажилд жил бүрийн хавар намар болдог. Намрын мод тарилт өнгөрөгч амралтын өдрийн бямба гарагт манай аймагт боллоо. Энэ үеэр аймгийн хэмжээнд нийт найман байршилд мод тарьсан. Мод тарих ажлын мэргэжил, арга зүйн талаас нь хариуцаж байгаа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхантай  ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн зарлигаар жилд хоёр удаа бүх нийтээр мод тарьдаг болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Хавар, намарт  аймгийн хэмжээнд багагүй хэмжээний мод, бут тарьдаг. Энэ жилийн хувьд өмнөхөөс ямар онцлогтой мод тарилтын ажлыг хийв?

-Өнөө жилийн хувьд мод тарилтын ажлыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжаар ажлын хэсгийг байгуулж, найман байрлалд 10 мянган мод тарихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 20-иод мянган мод тарьчихаад байна. Улсын чанартай  А1001 автозамын дагуу 1500 мод тарихаар ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага мод тарих ажилд оролцлоо. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон банкууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд мод тарих ажлыг дэмжиж өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн Эрдэнэт хаалганы ойролцоо мод тарьж байна.

-Мод тарих нэг хэрэг. Арчилгаа тордолгоо, услах ажлыг нь хэн хариуцах вэ?

-Энэ удаагийн мод тарих ажилд оролцож байгаа байгууллагууд усалгаа, арчилгааг нь хариуцаж байгаа. Хашааг нь хүртэл засч сэлбэх ажлыг хариуцна, ургуулна. Замын урд талыг нь өнгөрсөн жилээс эхлээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлдэг газруудад хариуцуулж өгсөн. Тухайлбал, “Ачит Ихт”, “Эрдмин”, “Петролиум продакшн”,  “Монбит ойл”, дугуйны үйлдвэр зэрэг газар хариуцан ажиллаж модоо тарьж ургуулж байгаа.

-Мод тарихдаа ямар модыг тарих тухай аргачлал зөвлөгөөг нь мэргэжлийн байгууллагаар хүргүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Тийм ээ. Өнөө жилийн хувьд яг энэ газар гэхэд 1.5-2 метрийн өндөртэй мод тарихаар шийдсэн. Тарих модныхоо өртөг, урсгал зардлыг ч энд мод тарьж байгаа газрууд өөрсдөө хариуцан ажиллаж байгаа.

-Тарьц суулгацыг дотоодоос нийлүүлж байна уу?

-Иргэдээс тарьц суулгац худалдан авч байгаа. Мөн Хялганат зэрэг зарим нэг газраас тарьц оруулж ирсэн. Голдуу Эрдэнэтийн иргэдийн ургуулсан тарьцыг худалдан авч байна. Энэ жилийн хувьд Байгаль орчны сайдын тушаалаар модыг зөөж, шилжүүлж тарихыг хориглосон учраас иргэн, аж ахуйн нэгжийн ургуулсан тарьц, суулгацаар тарьж байна.

-Модны ургалт ямар байдаг вэ. Сархиа уулын энгэр зэрэг газарт харагддаг. Аймгийн хэмжээнд хувьчилж үзвэл ямар тоо гарах бол. Аймгийн газар нутгийн хэдэн хувь нь мод бүхий газар нутаг байдаг вэ?

-Манай аймгийн хувьд модны ургалт их сайн байгаа. Тоогоор илэрхийлэх юм бол ургалт 85-92 хувьтай гарч байгаа. Аймаг 84 мянган кв км газар нутагтай, харьцангуй бага шүү дээ. Энэ газар нутгийн маань 18 хувь нь мод бут бүхий бутлаг ургамалтай.

-Оршуулгын газар орчим ногоон төгөл байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ?

 -Энэ жил тэр орчмын газарт ногоон төгөл байгуулсан. Мэргэжлийн байгууллага болох Ойн ангийнхан маань Ногоон төгөл байгуулсан. Ургалт нь их сайн байгаа. Одоо дахиад тэр орчимд  мод тарина. Худалдан авах ажиллагаа нь зарлагдаад явж байгаа.

-Баян-Өндөр уулыг моджуулах ажил явагдаж байгаа. Эрдэнэт үйлдвэртэй хамтраад ажиллаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Аймгийн Засаг дарга Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу Баян-Өндөр уулны 110 га-г ойжуулахаар мод тарьж байгаа. Өөрөөр хэлбэл,  тэнд Эрдэнэт үйлдвэрийнхэн маань өөрсдийн хүч хөрөнгөөр ойжуулалт хийж байгаа гэсэн үг. Өнгөрсөн хавар Эрдэнэт үйлдвэрийнхэн унасан хожуул  зэргийг цэвэрлэсэн. Нөхөн тарилтын ажлыг хийсэн. Сая 800 гаруй мод тарьсан. Тодорхой хугацааны дараа Баян-Өндөр уулын 110 га ойжуулах ажил дуусах юм.  Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ ажилд үнэхээр идэвх санаачлагатай ажиллаж байгаа. Баян-Өндөр ууланд мод тарьж байгаа энэ ажилд манай байгууллага мэргэжлийн зүгээс заавар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хяналт тавин ажиллаж байна.

-Усалгааг хэрхэн хийх вэ?

-Аймгийн хэмжээнд усалгааны ажилд нийт таван машин ажиллаж байна. Өнөөдөр энд гэхэд гурван машин ажилласан. Хот тохижуулахын хоёр, Онцгой байдлын нэг машинаар ус зөөж байна. Оршуулгын газрын Ногоон төгөлд 186 дугаар ангиас нэг машин гарч цэнэг усалгаа хийж байгаа. Бүрэнбүстийн овоо орчим, Ёс заншлын өргөөний хавьд тарьсан модыг услах ажилд Баян-Өндөр сумын нэг машин ус зөөж байна.  Усалгааг саарал усаар хийж байгаа. Зургаадугаар хорооллын 9, 10 дугаар байрны дундах худгаас саарал усаа авч усалгааг хийж байгаа. Тэр худгийг модны усалгаа хийх зориулалтаар манай байгууллага авсан. Тэр худгаас саарал ус авч модоо усалж байна.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ