МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Ач санах” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна
“Ач санах” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна

Аймгийн ИТХ-ын 2017 оны тавдугаар сарын 15-ны Тэргүүлэгчдийн  65 дугаар тогтоолоор “Ач санах” дэд хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрт 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд хамрагддаг. Дэд хөтөлбөрийн хүрээнд ахмадад чиглэсэн олон ажлыг шат дараалан хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг юм. Хөтөлбөрийн хүрээнд ахмадуудын урьдчилан сэргийлэх хоёр багц эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсэн. Үүнд 2017 онд 900 гаруй ахмадыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 50 хувийн хөнгөлттэй үнээр хамруулсан байна. Харин 2018 онд 693 ахмадыг 100 хувь үнэ төлбөргүй үзлэгт оруулжээ. Үүний үр дүнд хорт хавдрын эцсийн шатанд буюу дунд шатанд байсан 28 иргэн оношлогдсон байна. Түүнээс гадна  хараа, сонсгол, таван цулын эрхтнүүдийн өвчлөлүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр өвчлөлийг эрт илрүүлж, нарийн мэргэжлийн эмчилгээнд оруулжээ.

 Олон улсын ахмадын баярын өдөр тохиолдуулан МАН-ын нарийн бичгийн дарга, “Энх-Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энх Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан 23 салбарын анхдагч илгээлтийн эзэд болох 1000 ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулж, хүндэтгэл үзүүлсэн. Үүний дараа аймаг орон нутгийн удирдлагууд ахмадын баяраар ахмадуудаа хүлээн авч, 1000 ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Ахмадуудын хүсэл сонирхол, эрүүл мэндийн байдал, боломжид тулгуурлан тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг өргөжүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго оршиж байна.

Ахмадуудад амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл албаны хүний хэлснээр “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээр нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг олноор зохион байгуулдаг. Мөн бүсийн аймгуудын дунд Орхон аймагт шатар, билльяард, ширээний теннис зэрэг тэмцээнийг жил бүр тогтмол явуулж байна. Спорт заалуудад ахмадууд тогтсон цагийн хуваарийн дагуу спортоор хичээллэж байна. Мөн ахмадуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор аймаг орон нутгаас чийрэгжүүлэлтийн танхим болон билльяард, ширээний тениссний өрөөг тохижуулан өгчээ. Үүний зэрэгцээ Соёлын төвүүдтэй хамтран урлаг соёлын наадмыг зохион байгуулж, бүжгийн хичээлүүдийг тогтмол явуулж байна.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН