МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Өлзийсайхан: Шалгалтаар иргэн, аж ахуйн нэгжид 1.6 сая төгрөгийн торгууль ногдуулсан
Б.Өлзийсайхан: Шалгалтаар иргэн, аж ахуйн нэгжид 1.6 сая төгрөгийн торгууль ногдуулсан

Энэ сарын 10-нд манай улсад франц иргэнээс "Covid-19" илэрч Монгол улс албан ёсоор коронавирус дэгдсэн дэлхийн 111 дэх улс болсон мэдээтэй зэрэгцэн иргэд томоохон худалдааны төв, захаас их хэмжээгээр бараа татан авалт хийсэн. Энэ үеэр худалдаа эрхлэгчид зохимлоор үнээ нэмсэн, Е баримт өгөхгүй байгаа талаар иргэд аймаг, орон нутгийн удирдлагад хандсан. Орон нутгийн зүгээс холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран гуравдугаар сарын 11-нд томоохон зах, худалдааны төвүүдэд ажлын гурван ч хэсэг гарган ажилласан.

Худалдаа эрхлэгчдийн зүгээс Е баримттай холбоотой асуудалд хэрхэн хяналт шалгалт хийсэн талаар аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Өлзийсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дээрх гурван ажлын хэсэгт татварын улсын байцаагч нар ажилласан. Мөн татварын албаны зүгээс Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдэд нэгдсэн хяналт, шалгалтыг хийж байна. Тухайлбал, Есөн-Эрдэнэ, Ачит, Хүлэг, Арвин Ургац, Цах, Бичил, Даниста гэсэн худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа 290 гаруй иргэн, аж ахуйн нэгж шалгалтад хамрагдлаа. Шалгалтаар илэрсэн тодорхой зөрчлүүдэд эхнээсээ арга хэмжээ авч байна. Надад ирсэн нэгдсэн мэдээллээр ”Нэг сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид ногдуулсан байна. Өнөөдөр энэ ажил үргэлжлээд явж байгаа. Өчигдөр Хүлэг, Арвин Ургац худалдааны төвүүд хуваарийн дагуу ариутгал хийгдэж байсан. Өнөөдөр татварын байцаагчид дээрх хоёр газарт ажиллана. Иргэддээ хандаж хэлэхэд, төвлөрсөн зах, худалдааны төвөөр худалдаа хийхдээ цахим төлбөрийн баримтаа заавал шаардан авч байгаарай гэж зөвлөе. Цахим хэлбэрийн баримт олгохгүй байгаа бол манай Татварын хэлтсийн 7505-5888 гэсэн иргэдийн санал хүсэлт хүлээн авах тусгай дугаар болон аймгийн ЗДТГ-ын 7035-3511, Татварын Ерөнхий газрын 1800-1288 гэсэн тусгай дугаарт хүсэлт, гомдлоо ирүүлэх боломжтой. Ингэсэн тохиолдод бид газар дээр нь очоод холбогдох арга хэмжээг авч ажиллана” гэлээ.  

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН