МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт үйлдвэрийн буяныг эн тэнцүү хүртэж байна
Эрдэнэт үйлдвэрийн буяныг эн тэнцүү хүртэж байна

Монголчууд Оюутолгойд Эрдэнэт шиг хот босох болов уу гэж хүсч мөрөөддөг. Энэ мөрөөдөл хэзээ ч биелэхгүй нь тодорхой. Яагаад гэвэл, энхнээсээ Эрдэнэт үйлдвэрийг монгол хүн удирдсан, Монголын хөгжлийн төлөө бүхий л менежмент нь зурагдсан тэр замаараа өнөөдөр 40 гаруй жилийнхээ нүүрийг үзэж байна. Харин Оюутолгойд гадныхан эзэн суусан, ийм том зөрүүтэй хоёр том үйлдвэр. 

Эрдэнэтийн иргэд үйлдвэрийнхээ буяныг, уулынхаа хишгийг байнга хүртэж байдаг азтай улс. Анхдагч илгээлтийн эзэд, ахмадууддаа Эрдэнэт үйлдвэрийн зүгээс томоохон түүхт ойн үеэр уулын хишгээ хүртээдэг. Өнөөдөр тус үйлдвэрт 7000 шахам хүн ажилладаг. Нэг хүний ард 4 ам бүл байна гэж үзвэл бараг 30 шахам мянган иргэн Эрдэнэт уулын буяныг шууд хүртэж байгаа. Шууд бусаар ч гэсэн Эрдэнэтчүүд энэ уулын хишиг, буяныг багагүй хүртдэг. Тухайлбал, саяхан даа Эрдэнэт үйлдвэрийн хамт олноос аймгийнхаа төрийн болон хувийн хэвшлийн бүх сургуулийн техник хөдөлмөрийн танхимд “Юнимат” төхөөрөмжийг нийлүүлсэн. Бүр дээр нь орчин цагийн хүүхдүүдийн хувьд хамгийн хэрэгтэй эд болох Лего робот бүхий техник хэрэгслийг өгсөн. Цэцэрлэгийн багачуулд хүртэл хамгийн сүүлийн үеийн, тэдний нас сэтгэхүйн онцлогт нийцсэн, эрүүл ахуйн шаардлагыг нэн тэргүүнд хангасан тоглоомуудыг нийлүүлснийг санаж байна. Хамгийн сүүлд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд өнгөрсөн жил 2 тэрбум шахам төгрөг, энэ онд дээрх хэмжээнээс дутахааргүй хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа. Эндээс харвал Эрдэнэт уулын хишгийг эрдэнэтчүүд дам утгаараа ч шууд хүртэж байна.

Дэлхий нийтийг хамраад байгаа аймшигт цар, тахал болох  Коронавирусын дэгдэлтийн энэ үед Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олны тус дэм эрдэнэтчүүдэд шууд хүрч байна.   Цахим орчинд нэрлэсэн “Франц үнсэлт Covid-19” халдвар тээж ирсэн франц иргэнтэй ойр хавьталттай хэмээн тодорхойлогдсон Эрдэнэтийн иргэдийг тусгаарласан зардлыг үйлдвэрээс даалаа. Үйлдвэрийн Эмнэлэг сувилалын албаны байранд тусгаарлагдсан 11 хүн тус бүрийн нэг өдрийн зардал болох 65 мянган төгрөгийг үйлдвэрээс гаргаж, 14 хоног сувилалд байлгаж байна. Энэ зардалд өдрийн гурван удаагийн хоол цай, шүдний оо, сойзноос эхлээд углааш, гар нүүрийн алчуураар үргэлжлээд ариун цэврийн цаас хүртэл багтжээ. Тусгаарлагдсан иргэдээс ямар ч төлбөр, сүйтгэл аваагүй аж. Уг нь энэ цаг үед хамгийн их хэрэгжиж байгаа “Гамшгийн тухай хууль” болон Онцгой байдлын журманд “...тусгаарлагдсан иргэний ар гэрээс төлбөрийг нь гаргуулж болно” гэж заасан. Энэ заалтыг бариад дээрх 11 хүнээс өдрийн 65 мянган төгрөгөөр тооцож мөнгө гаргуулбал багагүй дүнтэй тоо гарна. Солонгос, Япон, Европоос тусгай үүргийн нислэгээр иргэдээ авчирч байгаа. Энэ тохиолдолд хууль үйлчилж зорчигчид 14 хоногийн тусгаарлалтын зардлаа нэг хүнийг 700 мянган төгрөгөөр бодож төлж байгаа. Харин Эрдэнэтэд Эрдэнэт сувилалд тусгаарлагдсан иргэдээс нэг ч төгрөг аваагүй. Энэ бүхэн уурхайчдын халуун, дулаан сэтгэл, тус сувилалынханы эрдэнэтчүүддээ барьж буй сэтгэлийн бэлэг юм.  

Харин тусгаарлагдсан иргэний ар гэрийнхэн энэ бүхнийг Эрдэнэт уул, Эрдэнэт үйлдвэрийн хишиг хэмээн байна. Ер нь эрдэнэтчүүд их амны хишигтэй улс бололтой. Хэдийгээр уурхай дагаж боссон их хот  ч гэсэн энэ уурхайнхаа хишиг буяныг дахин нэгэн жарны турш хүртэх боломжтой тухай мэдээг үйлдвэрийн удирдлага болох Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнгөрсөн жил Монголчуудад төдийгүй дэлхий нийтэд дуулгасан.  

Өнөөдөр Эрдэнэтэд хаврын шар нар ээж байна. Ийм л цагаар шар усны үерийн гамшиг, далан шуудуу тасрах аюул, цас, борооны аюулт үзэгдэл гээд осол тохиолдох бүрт Эрдэнэт үйлдвэрээс тусламж хүсдэг. Тэд ч хүчит техник, хүн хүчнээс эхлээд байгаа бүхнээрээ сэтгэл харамгүй тусладаг. Тусламжийн гараа цаг ямагт сунгаж байдаг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон уурхайчиддаа “Баярлалаа” гэж хэлье.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН