МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төрийн албаны тусгай шалгалтыг цахимаар яаралтай зохион байгуулна
Төрийн албаны тусгай шалгалтыг цахимаар яаралтай зохион байгуулна

        Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссоос гарсан чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн саналыг харгалзан төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталжээ.  

Төрийн албаны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах юм. Шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Бүртгэл, материал бүрдүүлэлт ч мөн цахимаар хийх аж. Энэхүү журам нь гамшгийн нөхцөл байдал арилтал мөрдөгдөх юм байна.

Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлана. Тусгай шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдрийн хугацаанд хийж, шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэхээр тогтжээ.

Манай аймгийн хэмжээнд төрийн албаны 30 гаруй сул орон тоог нөхөх үүднээс цахим шалгалтыг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 4, 17 дугаар сургуулийн захирал, Насан туршийн боловсрол төвийн захирлын сонгон шалгаруулалтыг ч энэ удаад зохион байгуулах гэнэ. Дээр нь 2, 9 дүгээр цэцэрлэг, шинээр байгуулагдсан 26,27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг ч энэ удаад цахимаар зохион байгуулагдах Тусгай  шалгалтаар шалгаруулах гэнэ. Та www.csc.gov.mn холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Дэлхийн улс орнуудад коронавирусийн дэгдэлт хурдацтай тархаж байгаагаас үүдэн манай улсад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнээс үүдэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын шалгалт ч  хойшлоод байсан юм.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН