МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 116 хүнийг Эрдэнэтэд тусгаарлана
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 116 хүнийг Эрдэнэтэд тусгаарлана

   Аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улсын хувьд ОХУ болон Турк, Энэтхэгээс иргэдээ татан авчирч байгаа. ОХУ-аас Алтанбулагийн боомтоор хилээр орж ирж буй 116 иргэнийг Эрдэнэт хотод тусгаарлахаар болжээ. Аймгийн Онцгой комиссоос энэ тал дээр тодорхой арга хэмжээ авч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” сувилал, “Дээдэс”, “Эрдэнэт” болон “Элит” зочид буудалд байршуулах гэнэ. Ингэхдээ нэг өрөөнд нэг иргэн, нэг иргэнд нэг ариун цэврийн өрөө байхаар халдвар хамгаалалтын арга хэмжээ авчээ.

Мөн тусгаарлалтад байх иргэдийн ахуйн хог хаягдлыг  аюултай хог хаягдалд хамруулан шууд устгалд оруулах халдваргүйтгэлийн арга хэмжээг дээд зэргээр сахиулах юм байна.  Энэ цаг мөчид гурван автобус, БОЭТ-ийн халдвартын тасгийнхан болон Мэргэжлийн хяналтынхан, цагдаагийн хамгаалалд дор Алтанбулагийн боомтод ажиллаж байна. Тус боомтоор ОХУ-ын талаас орж ирсэн иргэдийг үзлэг оношлогоонд хамруулан сэжигтэй тохиолдлыг нийслэл рүү үлдсэнийг нь ийнхүү орон нутагт тусгаарлах ажлыг Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссоос гүйцэтгэж байна.

“Ганцхан өдрийн дотор коронавирусын халдвартай хүний тохиолдол /гаднаас тээвэрлэгдэн ирсэн/ 55 болж нэмэгдэн улсын хэмжээнд 83 хүн эмчлэгдэх болсон. Цаашид голомттой бүсээс иргэдээ авахаас өөр арга зам байхгүй. Халдварыг цааш нь тархаахгүй байх тал дээр манай мэргэжлийн байгууллага, Эрүүл мэндийн яам, эмч нар хичээж ажиллаж байгаа тул манай иргэд дээрх 116 хүнийг зөвөөр хүлээн авах хэрэгтэй. Төрийн төлөө иргэн амьдардаггүй, иргэний төлөө Монголын төр, засаг ажилладаг учраас эрдэнэтчүүд энэ асуудалд эрүүл саруулаар хандах хэрэгтэй” хэмээн аймгийн Засаг дарга Д.Батлут энэ үеэр онцоллоо.

Дээрх 116 иргэнийг дор хаяж 21 хоног тусгаарлах агаад энэ хугацаанд тэднээс 3 удаа шинжилгээ авч хариуг гаргах гэнэ. Ийм шинжилгээг манай аймагт хийх боломжгүй байгаа учраас Дархан хотод байгаа Лабораторид шинжлэх юм байна.    

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН