МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УЛИАСНЫ УНГИРАЛ ГАЛ ДЭМЖИХ АЮУЛТАЙ
УЛИАСНЫ УНГИРАЛ ГАЛ ДЭМЖИХ АЮУЛТАЙ

Монголд дөрвөн  зүйлийн улиас ургадаг.  

1. Улиангар (Populus Tremula)

2. Лавр навчит улиас (Populus Laurifolia)

3. Үслиг улиас (Populus Pilosa)

4. Анхилуун улиас (Populus suaveolens) 

Эд бүгд Populus төрлийн мод юм.

Улиас мод нь хавар 5 дугаар сарын дунд үед цэцэглэж эхлэх ба эм улиасны үр нь унгирал хэмээх бүтэн биеэ тойрсон хөвөн нисгүүртэй, үр нь 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр боловсорч унгирал нь 10-20 хоног хийсэж үрээ цацдаг байна.

Улиасны  унгирал нь гадаргуудаа олон янзын уураг хадгалсан байдаг тул коронавирус удаан хадгалагдаж өвчин тархах нөхцөл бүрдүүлж болно. Улиасны унгирал нь коронавирусээр халдварлаагүй байсан ч гэсэн хүний хамрын салстыг цочроож, найтаахад хүргэдэг тул өвчтэй хүмүүсээс бусад хүмүүст коронавирус тархах магадлалыг нэмэгдүүлж болзошгүй байдаг байна. ОХУ-ын Сибирь орчмын зарим хотууд энэ үед даралтат усаар шүрших замаар унгиралыг модноос нь унагаах ажлыг ч мөн хийж байгаа аж. 

      Түүнчлэн унгирал нь уураглаг, хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд тамхины цог хаях, хүүхдүүд сонирхож шатаах зэргээс болж гал түймэр гарах аюултай. 

      Орхон аймгийн Онцгой байдлын газрын 101 дугаарын утсанд өдөртөө 3-4 галын дуудлага ирж байгаа бөгөөд 2020  оны 6 дугаар сарын 12-оос 16-ныг хүртэл Орхон аймгийн хэмжээнд хуурайшилттай үед өнжмөл өвч шатаах зэргээс шалтгаалсан дуудлага нийт 14 удаа ирсэн байна. Үүнээс Улиасны унгирал шатсан 2 дуудлага иржээ.

    Иймээс ААН, иргэд өөрсдийн хариуцсан ойр орчмын 50 метр талбайд цэвэрлэгээ хийх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН