МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Томилгоог тольдохуй
Томилгоог тольдохуй

            Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхайн өмнө орон нутагт хийсэн томилгоог албан ёсоор танилцууллаа.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн Нутгийн удирдлагын ордон эзгүйрч, дарга нар Улаанбаатарт томоохон буудал, ресторан хавиар ажиллаж томилгооны талаар, албан тушаалын зураг схемээ гаргаж байгаа тухай дуулдсан. Энэ удаад албан тушаалын томилгоо Эрдэнэтээс хальж Улаанбаатарт хийгдэж байгааг харвал “намрын халуун өдрүүд” эрдэнэтийн улс төрд дуусаагүй л байгаа аж.

Эндээс нэг зүйл тодорхой болж байх шиг. Аймгийн ИТХ гэдэг байгууллага албан ёсоор “Дарга нарын төлөөлөгчдийн хурал” болох дардан замдаа орж байна. Аймгийн ИТХ 35 төлөөлөгчтэй. Түүний олонхийг буюу 23-ыг нь МАН-ын төлөөлөл бүрдүүлдэг. Тэгэхлээр аймгийн ИТХ-д МАН-ын 23 төлөөлөгч биш 23 дарга ажиллах нь ээ.

Орон нутгийн сонгууль болоод сар ч болоогүй байна. Сонгуулиар иргэдийн төлөө, сонгогч таны төлөө л ажиллана гэсэн эрхмүүд өнөөдөр дарга хэмээх албан тушаалаар энгэрээ мялааж эхэллээ. Аймгийн Засаг дарга хоёр орлогчтой. Мэдээж үүнтэй, хэн байхтай нь сонгогчид маргаад байх шалтаг, шалтгаан үнэндээ байхгүй. Аймгийн Засаг дарга, түүний орлогчид бол улс төрийн албан тушаалтан. Харин орхончуудын дунд, эрдэнэтчүүдийн дундаас Хот тохижуулах газрын дарга, Эрдэнэт усын захирал, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн удирдлага хийчих “Зөв хүн” олдохгүй аргаа бараад “лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр Д.Оюунбаяр, Д.Бүүвэйбаатар, Х.Оюун-Эрдэнэ нарыг  буцааж томилсон уу.

“Дан дээлтэй гарсан юмсан даараа болов уу яагаа бол” гэдэгчлэн сонгуулийн үеэр албан тушаалгүй байсан Д.Оюунбаяр, Х.Оюун-Эрдэнэ нар давхар дээлтэй болж байна.  Дээр нь сонгуульд өвдөг шороодсон эрхмүүд хүртэл даргын албан тушаалд дэвшиж байх юм. Түүний нэг нь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал. Тэрбээр өнөөдрөөс эхлэн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга болж байгаа. Энэ хүнд МАН ямар өртэй юм бэ хэмээн тус намын захын гишүүн шогширч сууна. Дарга болохгүй л бол бүх зүйл нь амь тавьчих гээд байгаа иргэдийн хурлын төлөөлөгчид олон байгаа бололтой.

Томилгоо тун удахгүй цааш үргэлжлэх гэнэ. Ам дамжсан яриа, албан бус мэдээллээс харвал Байгаль орчны С.Жаргалсайхан Хотын захирагчийн албаны дарга болж, Баян-Өндөрийн С.Ганцогт “байгаль хамгаалагч” болох гэнэ. Гэхдээ энэ хүртэл явахад асуудал бий. Төрийн албаны шалгуур, энэ тэр байгаа. Ямар ч байсан энэ удаагийн томилгоог тольдоход аймгийн ИТХ бол иргэдийнх биш дарга нар ажилладаг, суудаг газар болох нь. Сонгуульд ялж гарч ирсэн эрхмүүд эрийн сайндаа, би тулдаа гарлаа хэмээн цээжээ дэлсэний хүчинд дарга болж эхэллээ. Харин дарга нарыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч болгосон сонгогчид юутай үлдэж байгаа вэ.  

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН