МЯГМАР
2025.05.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.ГАНБААТАР: Төр иргэдийг банк, санхүүгийн өр, зээлийн дарамтаас нь 100 хувь чөлөөлөх ёстой
С.ГАНБААТАР: Төр иргэдийг банк, санхүүгийн өр, зээлийн дарамтаас нь 100 хувь чөлөөлөх ёстой

-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг нь үнэн л юм бол энэ хүнд үед Оюутолгой, Тавантолгой, "Эрдэнэт"-ийг ашиглах хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хатуу хөл хорионы үед УИХ-ын гишүүд цахимаар хуралдаж байгаа. Үр дүн хэр байна вэ?

-Үр дүнг сайн, муу гэж хэлэхээс илүү бидэнд үүнээс өөр арга байхгүй. Харин бид хичээх ёстой. Эрсдэл гаргах эрх бидэнд байхгүй.

-Зарим гишүүн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаад, Төрийн ордонд хуралдах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Та юу гэж бодож байна вэ?

-Би цар тахлын мэргэжилтэн биш учраас үүнд оновчтой хариулт өгч чадахгүй нь. Харин мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагах болно.

-УИХ анх удаа цахимаар төсвөө баталсан. Хэр төсөв болсон гэж үзэж байгаа вэ. Зарим гишүүнИрэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв боллоо” гэж үзээд байгаа. Харин МАН-ынхан “Ковид-19 халдварт өвчинд зориулсан төсөв болсон” гэж хэлээд байна. Үнэхээр Ковид-19-д зориулсан төсөв болсон юм уу?

-Би Төсвийн байнгын хороонд орж ажилласан. Арван долоон зүйл бүхий зарчмын зөрүүтэй саналыг өргөн барьсан. Хэрэгцээгүй барилга байгууламжийн маш олон төсвийг хасах зарчмын санал оруулсан. Миний зарим санал дэмжигдээгүй. Гэхдээ л би төсөв батлалцсан. Харин цар тахалтай холбоотой төсөв батлагдсан уу, гэвэл үгүй. Үүнтэй холбоотой зөвхөн хүүхдийн мөнгө л төсөвлөгдсөн байна.

-Төсөвт тодотгол хийх ёстой гэж та үзэж байгаа юу. Төсвийн тодотголыг хэзээ хийх ёстой гэж үзэж байна вэ?

-Төсөвт тодотгол хийх ёстой. Тун даруйхан хийх хэрэгтэй байна. Төсвийн тодотгол хийхдээ Засгийн газарт дагалдах нэлээд хуулийн төслийг өргөн барих ёстой. Энэ талаар би УИХ-ын Цар тахлын түр хороонд байр сууриа дахин илэрхийлнэ.

-Ирэх онд хэрэгжүүлэх зарим нэг төсөл, хөтөлбөрийг хойшлуулаад, зайлшгүй шаардлагатай салбаруудаа дэмжих ёстой гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байна. Тухайлбал, сум болгонд баригдах Соёлын төвийн барилгыг хойшлуулах гэх мэт. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Энэ саналыг би төсвийн Ажлын хэсэгт гаргаж байсан. Гэвч зарим нь дэмжигдээгүй. Би санал нэг байгаа.

Цар тахалтай холбоотой төсөв батлагдсан уу, гэвэл үгүй. Үүнтэй холбоотой зөвхөн хүүхдийн мөнгө л төсөвлөгдсөн

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 23 арга хэмжээг та нэлээд шүүмжилж байсан. Энэ арга хэмжээнүүд амьдрал дээр хэрэгжихгүй байна гэдгийг олон хүн хэлж байна. Яг ийм үед ямар арга хэмжээ авбал иргэдийн амьдралд бодит дэмжлэг болно гэж үзэж байна вэ?

-Гуравдугаар сарын 27-ны өдөр батлагдсан таван бүлэг 41 зүйлтэй Ерөнхий сайдын тогтоол гарсан. Үүний маш олон зүйл нь хэрэгжээгүй. Наад захын жишээ нь, зээлийг царцаах. Энэ бол ард түмнээ доромжилж буй хэрэг юм. Гуравдугаар сарын 27-ны тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргасан эсэх талаар Улсын онцгой комисс надад хариу өгөөгүй. Тухайлбал, надад хэд хэдэн санал байна. 

                  НЭГДҮГЭЭРТ: Ард түмэн өнөөдөр Засгийн газрын мэдэгдлүүд хэрэгжихгүй байгаатай холбоотой гомдол гаргах санал хүсэлтийн “hot line” буюу шууд утсыг Ерөнхий сайд, Шадар сайдын дэргэдэх ажлын алба гаргах хэрэгтэй байна. Үүнд хариулт авахыг хүсэж байна.

                 ХОЁРДУГААРТ: Дайны үе гэж өөрсдөө нэрлээд байгаа юм л даа. Тэгвэл дайны үед эрчим хүчийг төр, Засгийн газар шууд хяналтдаа авдаг. Үүнд ард иргэддээ дэмжлэг үзүүлж, өөрөөр хэлбэл, цахилгааныг нь таслахгүй, ард иргэдээ дааруулахгүй байх үүрэгтэй юм.

                ГУРАВДУГААРТ: Төрийн үндсэн үүрэг нь ард иргэдээ аюулгүй байлгах. Гэтэл өнөөдөр цар тахлын хажуугаар ажилгүйдлээс болж, өлсөх, хөлдөх аюул нүүрлэж байна. Иймд түрээс төлж буй болон түрээс авч байгаа иргэдийн асар их дарамтнаас, банк санхүүгийн өр зээлийн дарамтнаас төр 100 хувь чөлөөлөх ёстой.

           ДӨРӨВДҮГЭЭРТ: Ажилгүй байгаа хүмүүсийг ажилгүйдлийн тэтгэмжээр бүрэн хангах ёстой. Энэ нь зөвхөн төрийн албан хаагчдад бус хувийн хэвшлийн байгууллагын ажилчдад ч мөн хамаатай асуудал юм.

-Бусад улс орон хөл хорионы үед иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих үүднээс мөнгөн тусламж үзүүлдэг юм байна лээ. Манай улсын Засгийн газарт иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх боломж үнэхээр байхгүй харагдаж байна уу?

-Оюутолгой зэрэг уул уурхайгаас гарч буй алт, зэсний үнэ өнөөдөр 30 хувь нэмэгдсэн үнээр зарагдаж байна. “Force major” буюу давагдашгүй хүчин зүйл болсон энэ үед Оюутолгойн энэхүү валютийг Засгийн газар хяналтдаа авч ард түмэндээ зарцуулах ёстой. Нийгмийн даатгалын 2.4 их наяд төгрөгтэй тэнцэх нэг жилийн шимтгэлийг барьцаалж, Монголбанкны бонд босгох хэрэгтэй байна. Ингэж л энэ цаг үед төртэй, эзэнтэй улс шиг ажиллах ёстой юм.

-Аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал дээр танд гаргасан санал, зөвлөмж бий юү?

-Энэ талаар би Засгийн газар ямар гарц байгаа талаар мөнгөө хаанаас олох арга замтай, шийдэлтэй нь хамт санал тавьсан. Дахиад ч тавих болно. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг нь үнэн л юм бол энэ хүнд цаг үед Оюутолгой, Тавантолгой, ГОК-ыг ашиглах ёстой. Тэд нийгмийн хариуцлагаа үүрч энэ асуудлыг шийдэх боломжтой гэсэн гарцыг Засгийн газарт тавьсан.

-Хөл хорионы үед иргэд танд их хандаж байна уу. Ихэвчлэн ямар асуудал шийдэж өгөхийг хүсэж байна вэ?

-“Улаанбаатар хотод хөл хорионд орчихлоо, гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт маш их ирсэн. Одоогийн байдлаар нэн шаардлагатай 52 иргэнийг ном дүрмийн дагуу, хорио цээрийн дэглэмээ чанд баримтлан асуудлыг нь шийдэж өгсөн байна. Үүн дээр манай туслах, хамт олон, Эрдэнэт хотыг хариуцаж буй Засгийн газрын онцгой төлөөлөгч н.Бат-Эрдэнэ дарга, манай аймгийн Засаг дарга Батжаргал нартай байнгын холбоотой хамтран ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймагт самар түүж яваад хүнд нөхцөл байдалд орж, хөл хорионд буй 27 иргэнийг авах тал дээр УОК-той хамтран ажиллаж байна.

-Таны сонгогдсон тойрог буюу Эрдэнэт хотод халдварт өвчин илэрчихсэн байна. Тойрог руугаа хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Бид ирэх арванхоёрдугаар сарын эхээр Эрдэнэт хотын эмзэг бүлгийн айл өрхөд будаа, гурил, маск, санитол зэрэг тусламжийн зүйлсийг түгээхээр төлөвлөсөн. Одоогоор УОК-т хүсэлт илгээсэн байгаа.

-Хөл хорионы хугацааг сунгавал яах вэ гэсэн асуултыг иргэд их асууж байна. Засгийн газар хөл хориогоо сунгаад ажиллах бүрэн боломжтой гэж харж байна уу?

-Хөл хориог сунгах эсэхийг би ч тэр, ард иргэд ч тэр, түүнчлэн Засгийн газар ч шийдэхгүй. Үүнийг цар тахлын эсрэг авч буй бидний арга хэмжээ хэр үр дүнтэйгээс шалтгаалан мэргэжлийн байгууллага, шинжээчдийн дүгнэлт шийдэх болно.

-“Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарын тансаглалын асуудал нэлээд шуугиан тарьж байсан. Хөл хориогоор далимдуулаад чимээгүй болчихлоо. Та “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад хариуцлага тооцох асуудлаар хандана гэж байсан. Хөл хорионоос өмнө энэ талаар хийсэн ажил бий юү?

-Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт онц дэглэм тогтоосон байгаа. Үүнийг ашиглаж хараа хяналтгүйгээр дур мэдэн Хятадын зарим компанид ямар ч тендергүйгээр бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт хийх эрх өгсөн гэх мэдээллийг би авсан. Энэ асуудлыг хойноос нь судлах, холбогдох газруудаас нь мэдээлэл авах түвшинд явж байна.

Хөл хориог сунгах эсэхийг би ч тэр, ард иргэд ч тэр, түүнчлэн Засгийн газар ч шийдэхгүй

 

УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/