МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дарга нар 589 сая төгрөгөөр 11 машин худалдаж авна
Дарга нар 589 сая төгрөгөөр 11 машин худалдаж авна

Манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ярс хийтэл гар өргөн баталсан “Аймгийн төсвөөс 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмээний жагсаалт”-аас харвал хагас тэрбум илүү төгрөгөөр автомашин худалдан авах юм байна. 

Үүнд, 1. Шүүхийн шинжилгээний албанд тусгай зориулалтын автомашин Үнэ: 70 сая төгрөг

2. Ус зөөврийн 5-6 тн даацтай Солонгос автомашин Үнэ: 80 сая төгрөг

3. Бохир ус сорогч Солонгос автомашин Үнэ:80 сая төгрөг

4. Автовышка 2 ширхэг /Солонгос улсад үйлдвэрлэсэн байх/ Үнэ: 150 сая төгрөг

5. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих үйлчилгээнд явах 2 ширхэг микро Үнэ: 56 сая төгрөг

6. Хүнс, хөдөө аж ахуй, Татварын хэлтэст 2 ширхэг суудлын автомашин: Үнэ  36 сая төгрөг

7. Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж ОНӨҮГ-т портер авах. Үнэ: 17 сая төгрөг

8. Аймгийн ЗДТГ-т автомашин авах: Үнэ 98 сая төгрөг

Нийт 11 автомашиныг 589 сая төгрөгөөр худалдан авахаар ирэх жилийн төлөвлөгөөнд баталсан байна.

Манай аймгийн хувьд төрд машин худалдан авахад асуудал их гардаг. Зарим дарга нар аминыхаа  машиныг өөр хүний нэр дээр түр шилжүүлээд түүнийгээ аймгийн ЗДТГ-т 60 хүртэл сая төгрөгөөр шахчихдаг. Энэ тэргүүн туршлага төр, төсвийн байгууллагын дарга нарт ч хүртэл халдварлачихдаг. “Манай байгууллагад унаа хэрэгтэй байна, дарга аа” гэж байгаад төсөвт 50 сая төгрөг суулгуулдаг. Дараа нь өөрийнхөө хувийн машиныг хэний ч танихгүй аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгүүлээд байгууллагадаа 50 саяаар шахдаг. Ганц нэг хурган дарга “Манай байгууллагад туулах чадвар сайтай жийп л хэрэгтэй байна” гэж гуйж гувшсаар мөнгө батлуулж аваад хадам аавынхаа машиныг нийлүүлчихдэг.

Өнөөдөр ч Эрдэнэтийн гудамжаар дарга нарын төрд шахсан 3-4 ч  машин давхиж яваа. Энэ мэт эрээ цээргүй явдлыг аймгийн дарга нар мэддэг хэрнээ мэдээгүй царайлаад өнгөрдөг учраас төрд хувийн машинаа шахдаг “туршлага” манай аймагт бүр нутагшчихсан. Нэлээн хэдэн жилийн өмнө дөө, “Энэ мөнгөөр хэлтэстээ ганц гайгүй машин Да хүрээнээс аваад ир” гээд албан томилолт өвөртлүүлээд Улаанбаатар явуултал мань нөхөр ирэхдээ албанд нэг, аминдаа нэг машинтай болчихоод ирж байсан түүхтэй. Албаны өнөөх муу нь нэг хэсэг явахгүй байсаар саяхан жагсаалаас гарсан дуулдсан. Энэ явдлыг мэдсэн аймгийн Засаг дарга “Тэрийг ажлаас нь хал” хэмээн хашхирсан ч халагдаагүй л өнгөрсөн. Ийм учраас төрд ном журмаар нь  машин худалдаж аваад Эрдэнэтчүүдийн төлөө нойр хоолгүй зүтгэж  яваа  дарга нар байгаа гэдэгт үнэндээ итгэдэггүй. Дарга нарын машины нэг сарын бензин, шатахууны зардал хамгийн багадаа л 100 хол давсан мянган төгрөг. Ингээд бодохоор татвар төлөгчдийн мөнгө хайран санагдах.

Манай дарга нар босоо удирдлагатай байгууллагын дарга, удирдлагад “их хайртай” байдаг. Төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлдэг учраас харж үзэх ёстой ч өнөөх дарга нар нь ажилдаа биш аминдаа л машинаа хэрэглэдэг. Энэ жил хонины ээлж нь таарсан ч юм уу яасан юм бол бүү мэд, аймгийн ХХААГ, Шүүхийн шинжилгээний алба, Татварынханд манай дарга нар алгаа тэнийлгэж унаа авч өгөх нь тодорхой болжээ.  

 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН