МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ирэх жил 801 сая 300 мянган төгрөгөөр наадамлана, эрдэнэтчүүд
Ирэх жил 801 сая 300 мянган төгрөгөөр наадамлана, эрдэнэтчүүд

2020 он дуусахад хоёр хоног үлдлээ. 2021 онд Ардын хувсгалын 100 жилийн ой, Эрдэнэт хотын 45 жилийн түүхэн ой тохионо.

Энэ түүхт ойгоо эрдэнэтчүүд наадмаар тэмдэглэн өнгөрүүлнэ. Тэгвэл ирэх жилийн түүхэн ойн наадамд бид 801 сая 300 мянган төгрөг зарцуулах гэнэ. Задаргааг нь танилцуулбал,

*** Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хуучин асрын засварт 456 сая 300 мянган төгрөг

*** Наадамд уригдан ирэх гадна, дотны зочдын зардалд 45 сая төгрөг

*** Баяр наадмын зардалд 300 сая төгрөг гэжээ.

Нийлээд 801 сая 300 мянган төгрөгөөр наадамлах юм байна, эрдэнэтчүүд. Түүхэн, тэмдэглэлт ойн баяр наадмаа сайхан хийх нь зөв. Ядаж л явуулын дамжин өнгөрч байгаа иргэдээс эхлээд хавь ойрын сум суурингаас наадам үзэх гэсэн наадамчдын өмнө нүүр бардам байх, наадамлах хэрэгтэй. Тэгээд ч цаг хугацааны талаас нь аваад үзвэл коронагийн эсрэг вакциныг иргэдийнх нь 20 хувь нь тариулчихна. Харин дарга нараас хүсэх ганц л зүйл байх. Хуушуурынхаа зөвшөөрлийг үнэгүй олгочихоорой, битгий шат дамжлага үүсгэж, дамлаж иргэдийг бухимдуулаарай. Жил гарангийн хугацаанд орлогоор муухан худалдаачид чинь Эрдэнэт хотынхоо 45 жилийн ойгоор хэдэн хуушуур хийж борлуулаад орлоготой болог л дээ. Наадмын мөн чанар өнөө үед наадмын талбай орж хэдэн хуушуур авч идсэнээр үнэлэгддэг, ойлгогддог болсон. Ийм үед хүсэх л юм тэр байна.  Харин хуучин асрын зардал арай л уу. Бараг хагас тэрбум төгрөгөөр энэ асрыг засах гэж үү.

 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН