БЯМБА
2025.09.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нийгмийн даатгал бөөгнөрөл үүсгээд байна, яах вэ Онцгойгийнхоон
Нийгмийн даатгал бөөгнөрөл үүсгээд байна, яах вэ Онцгойгийнхоон

            НДШ-ийн цаасан тайлангаа өгөх гээд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг зорив.

Гэтэл тэнд “хонины найр” болж байна. Өнөөх цар тахал, ковид энэ тэр бол бүр сураггүй. Хоёр өрөө дамжиж байцаагчид тайлангаа тушаах гэсэн иргэд битүү. Улсын Онцгой комиссоос 5-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглоод байгаа. Ийм тохиолдолд бөөгнөрөл гэж үзнэ гэж Ковидтой улаан гараараа үзэж тарж байгаа Эрүүл мэнд, Онцгойгийнхон хэлж сануулсаар байхад манай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн түүнийг нь нохой хуцсан чинээ ч тоохгүй байна.

Гэр бүлээ, үр хүүхдээ бодсон зарим хүн шууд л буцаж гарч байлаа. Олон дахин ирэхээс төвөгшөөсөн иргэд бөөгнөрөөд л. Тэр дотор ханиаж байгаа хоёр ч хүн байх. Аргагүйн эрхэнд гараад явлаа.

Хэдхэн хоногийн өмнө “Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн ажил үйлсийн талаар олон улсын “fes asia” цахим хуудсанд мэдээлэл нийтлэгджээ” хэмээн шуугисан. Гэтэл бодит байдал дээр цар тахлын үеийн журам, дүрэм, шийдвэр зөрчиж хүний бөөгнөрөл үүсгэж байгаа Б.Анар даргын энэ үйлдлийг Улсын Онцгой комиссынхонд дуулгахсан. Сар бүрийн эхэнд байгууллага, аж ахуйн нэгж НДШ-ийн тайлангаа цахимаар явуулдаг. Түүнийгээ цаасаар бас өгдөг. Сарын эхний 3 хоногт багтаан өгөхгүй бол торгоно, шийтгэнэ, хаана, хорино. Ийм л журам энэ байгууллагад үйлчилдэг. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд татварын тайлангаа цахимаар явуулаад болж байхад Нийгмийн даатгалынхан “Заавал 2-3 хуудас цаас авч ирж тамгалуул” гэсэн үйлчилгээ нь дэлхийн жишигт хүрсэн хэрэг үү. Энэ арай дэндэж байна. Эрүүл мэндийн яамныхан “нийслэлд халдварын дэгдэлт өндөр байгаа энэ үед бусад аймаг руу халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байна” гэж сануулсаар байхад иргэдийн бөөгнөрөл үүсгээд, хүчээр цуглуулаад байгааг юу гэж ойлгох вэ дарга нар аа. Өнөөдөр Эрдэнэт хотод түгээлтийн олон машин нийслэлээс ирдэг. Тэд хүнсний дэлгүүр бүрээр түгээлт хийдэг. Хэдийгээр түгээгч жолооч хоёр шинжилгээ хийлгээд “Сөрөг” хариутай давхиж яваа ч нөгөө талдаа үүнд баталгаа байхгүй. Улаанбаатарт голомтгүй, алаг цоог халдвар гарч байхад манай Эрдэнэт голомтгүй бүс гээд иргэдийн бөөгнөрөл үүсгээд байх уу. 2-3 хуудас цаасан дээр тамга даруулж, мутрын үсгийг нь авах гэж яваад нэг, хоёр нь байг гэхэд гуравдагч хавьтагчийн тоонд орсон гээд цоллуулаад суух гэж үү. Тэр цагт хариуцлагыг нь Нийгмийн даатгалынхан үүрэх үү.  

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА