МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ТОСК-ийн байрны өмнөх зам дээр цагдаа ажиллуулъя
ТОСК-ийн байрны өмнөх зам дээр цагдаа ажиллуулъя

ТОСК-ийн 315 айлын байр оршин суугчдаа хүлээн авч, тэнд орсон айл өрх бөөн баяр хөөрт умбасан. Монголчуудын хувьд гол эрэлт хэрэгцээ бол орон сууц байдаг. 

Уг нь энэ байрыг нэлээн хэдэн жилийн өмнө барьж эхэлсэн. Ашиглалтад орсоны дараа иргэд хаанаас автобусанд суух, явган хүний гарц хаана байх зэрэг олон асуудлыг шийдэлгүй өнөөг хүрсэн. Саяхан тус байрны нэгэн оршин суугч хотын төв рүү орохын тулд зам хөндлөн гарч яваад авто осолд оржээ.

Замын хөдөлгөөний дүрмэнд “...явган зорчигч замын тэмдэг, тэмдэглэгээгүй газраар зам хөндлөн гарч яваад машинд шүргүүлбэл өөрөө буруутах” тухай заасан. Осолд өртсөн иргэн “ТОСК-ийн байрны өмнөх А1001 зам дээр явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ хийж өгнө үү” хэмээн хүсэлт гаргахад аймгийн Цагдаагийн газраас “Замын тэмдэг, тэмдэглэгээ хийх хөрөнгө байхгүй, аймгийн Засаг даргад ханд” гэсэн хариу өгчээ. Аргагүйдсэн иргэн хүсэлтээ Засаг дарга С.Батжаргалд хүргүүлжээ.

Өвлийн сар дуусаагүй, хаврын цас, шороон шуургатай саруудад явган хүний гарц хийнэ гэдэг цаг хугацаа авах ажил юм. Тиймээс ТОСК-ийн байрны иргэдийн төлөө хугацаа алдалгүй уг зам дээр замын цагдаа ажиллуулах нь зүйтэй болов уу.

   

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН