МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Л.Энх-Амгалан: Хоёрдугаар сарын 1-нээс багш нар ур чадвараараа үнэлэгдэж, 10-25%-ийн нэмэгдэл авна
Л.Энх-Амгалан: Хоёрдугаар сарын 1-нээс багш нар ур чадвараараа үнэлэгдэж, 10-25%-ийн нэмэгдэл авна

Багш нарын ур чадварын нэмэгдлийг энэ сарын 1-нээс олгохоор болжээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан

 

 "Багш нарын ур чадварын нэмэгдлийг энэ сарын 1-нээс олгоно. Хэн нь ур чадвартай вэ гэдгээ багш нар өөрсдөө сонгоно" хэмээн фэйсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр "Би сайдаар томилогдож ирэхдээ нэг зүйлийг хэлж байгаа. Боловсролын салбарт ирж байгаа санхүүжилтийг зөв зүйлд зарцуулж байна уу, энэ мөнгө яг багшид очиж байна уу, яг хүүхэддээ зарцуулагдаж байна уу гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ дагуу Сангийн сайдтай хамтарсан "Боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэл" ажлыг эхлүүлж байна. 

Багш нарын ур чадварын нэмэгдлийн гурван сайдын хамтарсан журам гарын үсэг зурагдалгүй удсан байсан. Журам нь батлагдаагүй учраас төсөвт мөнгө нь байгаа мөртлөө багш нар маань ур чадварын нэмэгдлээ авч байгаагүй. 

Харин хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ур чадварын нэмэгдлээ авна. Энэ бол ажлаа аваад зурсан миний анхны журам ХНХЯ, БШУЯ, Сангийн яамны хамтарсан шийдвэр боллоо.

Ур чадварын нэмэгдэл бол багш нарын олон жил ярилцаж байгаад "Багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний асуудлыг үр дүнд нь суурилсан систем нэвтрүүлэх" ёстой гэсэн санал байсан. Багшийн хөгжлийн тухай хууль батлагдсаны дагуу үр дүнд суурилсан системийг багш нар дэмжсэн учраас хэн сайн багш нь цалингийн 10-25 хувийн нэмэгдлээ авна. 

Ур чадварын нэмэгдлийн асуудал дээр одоо гомдохгүй шүү. Улс төр хийхгүй шүү. Энэ аргачлалыг багш нарыг өөрсдөө сонгосон. Багш нар хэнийгээ илүү ур чадвартай вэ гэдгээ багаараа үнэлнэ. Үүнийг захирал мэдэхгүй, сайд мэдэхгүй зөвхөн багш нарын дундаас гаргасан баг үнэлэх ийм тогтолцоо руу шилжсэн байгаа" гэжээ.

Эх сурвалж: “Ikon.mn”

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН