Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.10.19 Бага зэргийн цас Орхон -12° / -5° USD 3596.40 EUR 4023.83▼ CNY 538.22▲ RUB 43.32▲ KRW 2.70
Шуурхай
SI card
17.00 цагаас хойш Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд автомашин явуулахгүй

17.00 цагаас хойш Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд автомашин явуулахгүй

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цар тахлын дэгдэлт их байгаа Улаанбаатар хот 23.00 цагаас 06.00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд 0 зогсолт хийх болсон. 

Иймээс 17.00 цагаас хойш Улаанбаатар хотын чиглэлд Орхон аймгаас автомашины хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй, хязгаарлах болсныг албан ёсоор мэдэгдлээ.

17.00 цагаас хойш Эрдэнэтээс гарсан машин 23.00 цагт эхлэх 0 зогсолтоос өмнө Улаанбаатарт нэвтрэх боломжгүй, очиж амжихгүй тохиолдолд гадаа хонох эрсдэлтэй тул аймгийн Цагдаагийн газраас дээрх зохицуулалтыг хийж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card