МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн хэмжээнд 2021 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийг хэвийн байлгах, хангамжийг нэмэгдүүлэх, үнийн төвшинг тогтвортой хадгалах зорилгоор нөөцийн махны худалдааг эхлүүллээ. 

Үүнтэй уялдуулан өнөөдөр аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл мах бэлтгэдэг томоохон үйлдвэрүүд болох “Жаргалант мах импекс” ХХК, “Эрдэнэт Мах маркет” ХХК, “Эрдмийт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлага хангасан үхэр, хонь, ямааны нийт 390 сая төгрөгийн 300 тн махыг нөөцөлсөн бөгөөд аймгийн хэмжээнд 31 цэгээр худалдаалж эхэллээ. 

Ангилан савласан үхрийн мах 1 кг нь 8200, хонины мах 6900 төгрөг, ямааны мах 6200 төгрөгөөр борлуулагдаж байна.

Цаашид нөөцийн махыг бэлтгэх худалдаалах ажилд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Засаг даргын тамгын газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар хяналт тавин ажиллана.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН