МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батмөнх: Шөнө 5, өглөө 1 сэжигтэй тохиолдол илэрсэн
Д.Батмөнх: Шөнө 5, өглөө 1 сэжигтэй тохиолдол илэрсэн

Аймгийн Онцгой комиссын хэвлэлийнхэнд хийсэн мэдээлэлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Д.Батмөнх оролцож мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах шуурхай штаб  хариу арга хэмээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Үйлдвэрийн ерөнхий захирлын 2 тушаал гарсан. Эхнийх нь нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон тухай. Хоёр дахь нь ажилчдын дунд хөдөлмөр, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай байгаа. Дээрх тушаалуудын дагуу 0-12 насны хүүхэдтэй эрэгтэй, эмэгтэй 186 ажилтанд цалинтай чөлөө олгосон. Мөн 290 гаруй хүн цахимаар зайнаас ажиллахаар болсон. Нийгмийн цехийн 170 гаруй ажилтанд цалинтай чөлөө олголоо.

Үйлдвэрийн ажилчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 4340 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үлдсэн ажилчдаа өнөөдөр хамруулж дуусгана. Дээрх 4340 хүнээс шөнө 5, өглөө нэг, нийт 6 сэжигтэй тохиолдолд илэрсэн. Давтан шинжилгээ хийж байна. Ажилчдын хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэргийг нэмэлтээр бүрэн хангасан. Үйлдвэрийнхээ ажилчдыг ойрын хугацаанд вакцинжуулна. Ерөнхий захирал Улаанбаатарт ажиллаж байна. Вакцин авах, ажилчдаа вакцинжуулах ажил хөөцөлдөж байгаа. Эрдэнэт үйлдвэр зогсох эрхгүй улсын Онцгой объект. Бидэнд дан ганц цар тахлын үед гэлтгүйгээр байнгын ажиллагааг хангах, онцгой нөхцөлд ажиллах бэлэн байнгын төлөвлөгөө бий. Удирдлага, зохион байгуулалтын талаас хийх ажил, ажилтан албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг нарийн заасан байдаг” гэлээ.

 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН