МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Ногоон Эрдэнэт” төслийн хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэх, мод тарих ажил эхэллээ
“Ногоон Эрдэнэт” төслийн хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэх, мод тарих ажил эхэллээ

Орхон аймаг энэ жил хавар намрын тариалалтаар хоёр зуун мянган мод тариалахаар төлөвлөсөн бөгөөд хаврын мод тариалалтын ажил өнөөдрөөс эхэллээ.  

 Нийт 4 жилийн хугацаанд 770 мянган м2 талбайд мод тарьж,  400,000метр квадрат  талбайг зүлэгжүүлнэ. Үүнээс энэ жилийн хувьд 40 мянган м2 талбайг зүлэгжүүлж, хоёр зуун мянган мод тарих ажээ.

        Хаврын тариалалтаар нийтийн эзэмшлийн 8 байршил болон байр хоорондын зай талбайд зуун мянган модыг сургууль цэцэрлэгийн багш ажилчид, СӨХ-ууд болон аж ахуйн нэгж, төрийн байгууллагын ажилчидтай хамтран тарьж эхлүүллээ. 

      Орхон аймаг  2021-2024 онд “Ногоон Эрдэнэт” төслийг хэрэгжүүлж агаарын чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг буруулах, Эрдэнэт хотыг ногоон хотын жишигт нийцүүлэн иргэдийн  эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчныг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн юм.

        “Ногоон Эрдэнэт” төслийн хүрээнд Мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх, шинээр байгуулах талбайн хэмжээг гаргах, Эрдэнэт хаалганаас Булган аймаг гарах зам хүртлэх  А1001 төв замын 2 талаар тод тарих, Хотын төв зам дагуух  болон орон сууцны хорооллын дундах ногоон байгууламжийг арчилж, нөхөн тарих, Гэр хорооллын өрх бүр хашаандаа мод тарих, Мод тарьж ургуулсан, ногоон байгууламж нэмэгдүүлсэн, шинээр байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд болзолт уралдаан зарлаж олон нийтэд хүргэж оролцоог нэмэгдүүлэх зэрэг нийт 10 гаран зорилтот ажил байгаа юм.

         Төслийн ажил ийнхүү эхэлж цаашид дөрвөн жилийн хугацаанд нэг сая мод тарьж, 2024 он гэхэд төмөр хайш хашлагагүй ногоон төгөл байгуулсан байх зорилтыг тавиад байна. 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН