Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Тавин лан”-гийнхан бага ч гэсэн сэтгэл гарга л даа

“Тавин лан”-гийнхан бага ч гэсэн сэтгэл гарга л даа

              Нэг, хоёрдугаар хорооллын дундах автозамыг хаагаад 80 гаруй хоногийн дараа нэг урсгалыг нь нээж өгсөн.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

              Нэг, хоёрдугаар хорооллын дундах автозамыг хаагаад 80 гаруй хоногийн дараа нэг урсгалыг нь нээж өгсөн. “Тавин лан” компани бүтээн байгуулалт хийж байгаа. Гэсэн ч тэдэнд бага ч гэсэн сэтгэл дутаад байна. Төв замын нэг урсгалыг нээсэн гээд зарим нэг ажлыг заримдаг орхиж болохгүй баймаар. Барилгачдын талбайн баруун өмнөх 4 замын уулзварын байгаа төрх байдал үнэндээ хэцүү. Ухсан нүхээ, шороо чулуугаар дүүргэчихээд, нэг индүүдсэн үү яасан бүү мэд, тэсгхийгээд л орхисон. Энэ уулзвараар жижиг тэрэг нэвтрэх гэж нэлээн юм болж байна. Жийпнүүд яах вэ, жийгээд л гарчихаж байгаа. Харин жижиг машинууд хохирч байна. Энэ уулзварын дүр төрхийн талаар дарга нар харин ч нэг юу ч мэдээгүй байгаа бололтой.

Харин үе үе дарга нар ирээд загнаад, зандраад, заагаад байдаг болохоор нь Холбооны уулзварын тэр хэсгийг арай дээр болгох гэж янзалсан бололтой. Нөгөөхөөс нь арай дээр, жижиг том гэлтгүй машинууд ч түвэггүйхэн нэвтэрч байна. Харин та бүхэн Барилгачдын талбайн уулзварын тэр хэсэгтээ бага ч гэсэн сэтгэл гаргаад хонхорхой нүх, шороо чулууг нь тэгшлээд өгөхөд нэг их ажил болохгүй. Эрдэнэтчүүдэд буян л болно доо.

Тус компанийнхан намрын энэ өдрүүдэд цаг нартай уралдан ажиллаж байна. Хүүхдийн зулай шиг нимгэн болсон инженерийн шугам сүлжээг шинэчилж байгаа. Сайны хажуугаар саар гэгчээр, тэр дундаа төрийн тусгай байгууллага болох цагдаагийн алба хаагч нар зам дээр ажиллаж байгаа замчдыг үнэндээ дээрэлхэх юм. Бага үдийн алдад цагдаагийн дүрэмт хувцастай, ахмад цолтой нэгэн, амины машинаараа хориглох тэмдэг байсаар атал урсгал сөрөөд улайн цайм дайрахтай нүүр туллаа. “Хориглосон тэмдэг байгаа юм биш үү” гэтэл өмнөөс “Тэр хамаагүй орж болдог юм аа” гээд л дайрах. Зам дээр ажиллаж байгаа эмэгтэй “Урсгал сөрж байна ах аа. Нэг урсгалтай зам” гэж хоолой мэдэн хашхирахад нохой хуцсан чинээ тоосон шинжгүй урсгал сөрөөд л орох. Энэ мэт төрийн нэр барьсан увайгүй зарим нэг нөхөр бүтээн байгуулалтын ажилд тээр саад болж байгааг нуух юун. Монголын уран сайхны “Ард Аюуш” кинонд “Өмссөн хувцас нь өөр болохоос заяасан цогцос нь ижил байлгүй” гэдэгчлэн тэр цагдаа, жирийн иргэн хоёр урсгал сөрдөггүй нэг л дүрэмтэй гэдгээ санах хэрэгтэй байна.      

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card