БЯМБА
2025.09.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Өргөө цагаан гэр” аян хүрээгээ тэлнэ
“Өргөө цагаан гэр” аян хүрээгээ тэлнэ

Энэ цаг мөчид хавтгайруулсан халамжийг биш хөдөлмөр, хөдөлмөрийн үнэ цэнэ, тогтмол орлого, тогтмол ажлын байрыг чухалчилж байгаа. Цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, бусдад ч сайн сайхан үлгэр дууриалал болсон нэгэн арга хэмжээ саяхан Баян-Өндөр сумын Эрдэнэ багт болж өнгөрлөө. Тус багийн Ажлын албанаас 4 дэх жилдээ “Өргөө цагаан гэр” тусламжийн аяныг өрнүүлсэн байна. Ингэхдээ Эрдэнэ багийн хэмжээнд хүнс, тэжээлийн дэмжлэгт хамрагддаг айл өрх, сайн дураараа намрын ногоо хураалтад ажилласан олон  иргэд эрдэнэчүүдийнхээ дундаас дахин хоёр ч иргэнийг өргөө цагаан гэртэй болгожээ.

Тэд намрын ногоо хураалтад ажиллаж олсон орлогоосоо харж хандах хамаатан садангүй Эрдэнэ багийн 22 настай иргэнд гэр бэлэглэжээ. Үүгээр ч тогтохгүй тухайн иргэнээ ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй болгосон байна.


 

Мөн Эрдэнэ багт 4 дэх жилдээ хэсгийн  ахлагчаар ажиллаж байгаа, 4 хүүхэдтэй, өрх толгойлсон  иргэнд өргөө цагаан гэр бэлэглэж нэг өрхийн 5 халуун ам бүлийг баярлуулсан юм. Эрдэнэ багийн Ажлын албаныхан өнгөрсөн 4 жилийн хугацаанд бусдын гар харалгүй өөрсдөө санаачилж, хөдөлмөрлөж олсон орлогоороо 6 өрхийг гэр оронтой болгожээ. Тэдний дараагийн зорилго нь “Өргөө цагаан гэр” аянаа улам өргөжүүлж гэрээс гадна хашаатай болгох явдал гэнэ.

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА