МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хяналт тавих үүрэг өгөв
Хяналт тавих үүрэг өгөв

Аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс цахимаар зохион байгуулагдаж байсан бол төрийн байгууллагын дарга удирдлагуудыг оролцуулан хүүхдийн ордонд танхимаар зохион байгуулагдлаа. 

     Шуурхай хуралдааны эхэнд аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны байгууллагуудын 2020 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ үнэлгээний үр дүнгээр тэргүүлсэн төрийн байгууллагуудад шагналыг нь гардуулан өглөө. Нийт таван байгууллага шалгарсан бөгөөд Б.Туул даргатай статистикийн хэлтэс, Ж.Бат-Өлзий даргатай ХХААГ, Б.Цэвээнсүрэн даргатай татварын хэлтэс, хурандаа Г.Ганбаатар даргатай ОБГ, С.Жаргалсайхан даргатай БОАЖГ тэргүүлж өргөмжлөл тус бүр 3 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдлаа. 

     Шуурхай хуралдааныг аймгийн Засаг дарга С.Батжаргал удирдан явуулж Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт, Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг дарга нар мэдээлэл хийлээ. 

    Аймгийн хэмжээнд 18 байршилд инженерийн шугам сүлжээтэй холбоотойгоор авто зам сэтэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 8 байршилд засвар хийгдсэн байна. Энэ долоо хоногт зам сэтэлгээний засварын ажлыг бүрэн дуусгах талаар мэдээлэл хийлээ. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар 1510 метр квадрат замын нөхөөсийн ажил хийгдээд байна. 

     Инженерийн шугам сүлжээний ажлууд болон, зам сэтэлж ажил гүйцэтгэж байгаа газруудад өнөөдрөөс эхлэн холбогдох байгууллагуудаас хяналт шалгалт хийх ажилтнаа зогсоох үүрэг өглөө. Мөн  хувийн компаниуд ажил гүйцэтгэх явцдаа зөвшөөрөл аваагүйгээс үүдэж хаана хаана кабель болон, шугамын гэмтэл гаргаж байгаа талаар олон нийтэд мэдээлэл хийж байх талаар анхааруулсан юм.

    Түүнчлэн өнөөдрөөс эхлэн “Соёлыг түгээе” аян зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэд бүтцийн чиглэлийн байгууллагуудыг идэвхитэй оролцож, тодорхой үр дүн гаргахыг үүрэг болголоо. 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН