Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Д.Мөнхбат: Энэ танхимаас Эрдэнэтийн нэрийг мандуулсан химич, эмч нар төрөн гарна гэдэгт итгэлтэй байна

Д.Мөнхбат: Энэ танхимаас Эрдэнэтийн нэрийг мандуулсан химич, эмч нар төрөн гарна гэдэгт итгэлтэй байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

           Эрдэнэ багийн Ерөнхий боловсролын 20 дугаар сургууль химийн хичээлийн орчин үеийн танхимтай боллоо. “Ачит Ихт” компани  нийгмийн хариуцлагын хүрээнд 45 сая төгрөгөөр иж бүрдэл бүхий химийн танхимыг байгуулж хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Мөнхбат “Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг та бидний сайн мэдэх Ачит Ихт компани нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэ багийн, гэр хорооллын сургуульд 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар химийн кабинет байгуулж өглөө. Үнэхээр баяртай байна.

Бидний үед сургуульд химийн хичээлийг судлахад спиртэн дэн, лакмусын цааснаас нэг их хэтэрдэггүй байж. Өнөөдөр энэ сургуулийн сурагчид химийн хичээлийн орчин үеийн танхимтай боллоо. Сурагчдын суух энэ ширээ нь л гэхэд химийн урвалын бодис асгалаа гэхэд түлэгдэхгүй, зурагдахгүй онцлогтой. Хичээлийн багаж, энэ бүхэн нь хамгийн сүүлийн үеийнх. Багшийн самбар, багшийн нөөтбүүк, сейф  гээд нэрлэвэл олон зүйл бий. Хамгийн гол нь Ачит Ихт компанийн хөрөнгөөр бий болсон химийн хичээлийн энэ танхимаас Эрдэнэтийн нэрийг өндөрт гаргасан ирээдүйн алдартай химич, эмч нар төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Тэр бүү хэл, энэ танхмид сурсан  сурагчдаас Ачит Ихт компанийн ирээдүйн боловсон хүчин ч төрөн гарна. Иймд хүүхэд багачуудынхаа ирээдүйн сайн сайхны төлөө, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн Ачит Ихт компанийн хамт олонд талархал илэрхийлье. Сурагч дүү нар минь улам хичээгээрэй” хэмээлээ.

     Химийн хичээлийн танхим хүлээлгэн өгөх ёслолын үеэр 11 дүгээр ангийн сурагчид аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, “Ачит Ихт” компанийн үйлдвэрийн захирал И.Батболд нарыг оролцуулсан химийн хичээлийн туршилт явуулсан юм.  

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card