БЯМБА
2025.09.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох вэбнар зохион байгуулав
Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох вэбнар зохион байгуулав

             Аймгийн ЗДТГ, Санхүү төрийн сангийн хэлтсээс орон нутагт “Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох”, “Олон нийтийн санхүүгийн боловсрол” сэдвээр вэбнарыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн вэбнарт “Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, Хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ, 1072 хувьцаа” сэдвээр Үнэт цаасны газрын референт А.Нинжин, “Банкны шинэчлэлийн хуулийн талаарх мэдээлэл” сэдвээр Үнэт цаасны газрын референт  Н.Энхбаатар, “Хяналт шалгалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал” сэдвээр Мөнгө угаахтай тэмцэх албаны ажилтан Б.Батмөнх нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд болсон вэбнарт цахимаар 120 гаруй иргэн оролцсон бол танхимаар 20 гаруй оролцогч хамрагдан илтгэлүүдтэй холбоотой өөрсдийн сонирхсон асуултад хариулт авлаа.

Оролцогчдын хувьд референт А.Нинжингийн илтгэл мэдээллийн хувьд илүү өргөн хүрээнийх байж, оролцогчдын зүгээс 1072 хувьцааныхаа талаар болон цэнхэр, ягаан тасалбар, данс хэрхэн нээлгэх зэрэг асуудлаар сонирхсон мэдээллээ авсан юм. Харин илтгэгч Б.Батмөнхийн “Хяналт шалгалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал” илтгэл оролцогчдод өргөн хүрээний анхан шатны мэдлэг олгохын зэрэгцээ, дэлхий нийтийн чиг хандлага ямар зүгт чиглэсэн, Монгол улсын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонирхол татаж байлаа.

Вэбнар нь хуралдахуй гэсэн ойлголт агаад тодорхой зохицуулалтын дүрэмтэй хийгддэг байна. Өөрөөр хэлбэл, дүрмийн хүрээнд оролцогчийн чиг үүргийг тодорхойлсон байдаг аж. Нэг удаагийн вэбнарт 500 хүртэлх оролцогч хамрагдах боломжтой ажээ. Вэбнарын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал оролцов.   

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА