МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Бүлгийн ахлагчийн хувьд Тэргүүлэгчээс нэрээ татсан
А.Түвшинжаргал: Бүлгийн ахлагчийн хувьд Тэргүүлэгчээс нэрээ татсан

Аймгийн ИТХ-ын ээлжит V  хуралдаан болж өнгөрлөө. Хурлаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан юм. МАН-ын Бүлгээс А.Түвшинжаргал, Ц.Алтаншагай, Д.Мөнхболд гурвыг тэргүүлэгчээс чөлөөлж оронд нь АН-ын төлөөлөл болох Д.Өсөхбаяр, Ц.Батхуяг, Д.Ганболд  нарыг  сонгосон. Энэ асуудлаар аймгийн ИТХ дахь МАН-ын Бүлгийн дарга А.Түвшинжаргалаас тодрууллаа.

-Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Намын Бүлгийн даргын хувьд А.Түвшинжаргал төлөөлөгч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээс яагаад чөлөөлөгдчихөв?

-Би Улаанбаатар хотод албан томилолттой явж байна. Аймгийн ИТХ дахь манай намын Бүлгээр ярьж байгаад асуудлыг шийдсэн. Миний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, МАН-ын Бүлгийн даргын сонгуульт ажилтай. Аймгийн ИТХ дахь АН, МАН-ын Бүлгүүд шүүхээр явж байсан асуудалдаа “Эвлэрэлийн гэрээ” байгуулж ойлголцсон, хамтарч ажиллахаар болсон учраас манай талаас 3 тэргүүлэгчийг чөлөөлөхөөр болсон. Миний хувьд Бүлгийн дарга учраас өөрийн саналаар тэргүүлэгчээс чөлөөлөгдөхөөр болсон. Хийх ажил их байна, харилцан ойлголцож хамтран ажиллахаар хоёр намын бүлэг тохироод байхад Бүлгийн даргын хувьд заавал Тэргүүлэгч байна гээд гэдийгээд байх нь аймаг, орон нутгийн ажил талаасаа ч улс төрийн соёл талаасаа ч энэ цагт таарахгүй, зохимжгүй байсан. Ингээд л шийдвэрээ гаргаж тэргүүлэгчээс чөлөөлөгдсөн.

-Нөгөө хоёр төлөөлөгч болох Ц.Алтаншагай, Д.Мөнхболд нарын хувьд тантай бас санал нэгдээд чөлөөлөгдөх шийдвэрээ гаргасан юм уу?

-Тэдний хувьд бол арай өөр асуудал. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийг зарласан анхдугаар хуралдаанд Тэргүүлэгчдийг сонгох тухай асуудал байсан. Манай намын зүгээс тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байх, 9 нь МАН-аас, хоёр нь АН-аас байя гэсэн санал гарсан. АН-ын нөхөд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, завсарлага авсан, улмаар хурлын дэг, горимоор 11 тэргүүлэгчээ сонгох учиртай байсан. Манай намын Бүлэг өөрийн 9 хүний нэрээ оруулж ирсэн. Харин АН-ынхан 2 гэдэг тоог хүлээн хүлээн зөвшөөрөөгүй. Хуралдааны дүрмийн дагуу 11 тэргүүлэгчийг сонгох байсан. Заалнаас Ц.Алтаншагай, Д.Мөнхболд нар нэрээ дэвшүүлээд Тэргүүлэгч болсныг та бүхэн санаж байгаа болов уу. Тиймээс манай намын Бүлэг дээр ярилцаад дээрх 2 хүнээ Тэргүүлэгчээс чөлөөлөх шийдвэр гаргасан.    

 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН