ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Тавин лан” компани 127 шинэс, улиас тайрч, 411 метр ургамлан хашлага устгажээ
“Тавин лан” компани 127 шинэс, улиас тайрч, 411 метр ургамлан хашлага устгажээ

            Эрдэнэт хотын хувьд өнгөрсөн зун шиг бүтээн байгуулалт өрнөсөн, барилга байшин боссон, энд тэндгүй зам хааж, нүх ухсан жил түүхэндээ бараг байгаагүй. Газар доорх инженерийн шугам сүлжээг сайжруулах төдийгүй солих, шинэчлэх цаг болсон нь үнэн. Гэхдээ бүтээн байгуулалт хийж байгаа гэдэг нэрээр бүтэн байсан мод бут, ургамлан хашлагыг нь ингэтэл нь сүйтгэх гэж хэмээн эрдэнэчүүд сэтгэл эмзэглэсэн.

“Тавин лан” нэртэй гадны нэгэн компани “Уурхайчин 1,2,3  хорооллын гадна шугам, дэд бүтцийн ажил” нэртэй бүтээн байгуулалт хийсэн ч  Зэст, Оюут, Бүрэнбүст багийн ногоон байгууламж  үнэндээ хэлмэгдсэн. Энэ оны зургаадугаар сарын дундаас л төв замыг хааж байгаад илгээлтийн эзэд, анхдагчдын тарьж ургуулсан моддыг хядах шиг л болсон. Эрдэнэтийн ногоон байгууламжтай дайн зарлаад улмаар “алах хядах ажиллагаа” хийж байгаа мэт л цахилгаан хөрөө хангинуулаад, хүчит техникээр булга татаад ачиж аваад явчихсан. 21 дүгээр зуун гараад 20 гаруй жил болоод байхад тарьсан модыг нүүлгэж суулгах технологи манай аймагт нэвтрээгүйн хор уршгийг шинэс, улиас иодод хамгийн их хүртсэн. Үүний үр дүнд “Тавин лан” компани  Эрдэнэт хотын ногоон байгууламжид багаар бодоход 33.6 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Мэргэжлийн байгууллагын гаргасан тооцоогоор “Тавин лан” компани 87 шинэс, 40 улиас, 411 метр ургамлан хашлагыг зүгээр л нэг хядчихсан. Дээрх модод, ургамлан хашлагны  төрийн дансан дээр байгаа үнээр тооцоход 33.6 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Аймгийн ИТХ-ын 2013 оны наймдугаар сарын 22-ны өдрийн наймдугаар хуралдааны 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар ногоон байгууламжийн мод, ургамлан хашлагын үнийг тогтоосон байдаг. Уг тогтоолд нэг ширхэг шинэс, улиасны үнэ 85 мянга 700 төгрөг, 1 метр ургамлан хашлагны үнэ 55 мянга 480 төгрөг гэж заажээ. Өөрөөр хэлбэл, илгээлтийн эздийн ургуулсан нэг модыг төр, засаг ингэж үнэлсэн, хайрласан.

Мэргэжлийн байгууллага болох аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг цэцэрлэгжүүлэгт, ногоон байгууламжийн газраас “Тавин лан” компанид Эрдэнэтийн ногоон байгууламжид учирсан модод, ургамлан хашлагыг 2дахин нэмэгдүүлж хийж өгөх шаардлага тавьсан байна. Өвлийн эхэн сартай уралдан байж ухсан нүхээ шороогоор арай гэж булж амьжсан “Тавин лан”-гийнхан Эрдэнэтийн ногоон байгууламжийг хэзээ нөхөн байгуулах нь одоогоор тодорхойгүй. Харин тэд бүтээн байгуулалтад гай болоод, ажил удаад байсан тэрхүү 87 шинэс, 40 улиас, 411 метр ургамлан хашлагыг түлээ түлшиндээ хэрэглээд, айл өрхөд тараагаад дуусгасан байна. Одоо бодит байдал дээр “Сэлэнгэ”зочид буудал, 2-10 дугаар байрны эргэн тойрныг ажвал хэдэн шүд нь уначихсан, нүүр нь амьдралын нугачаанд зуруулсан үрчлээстэй  өвгөнийг өөрийн эрхгүй санагдуулна. Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрынхан л устгалд орсон хэдэн модоо бүртгэж, хойноос нь асуудал тавьж байгаа болохоос аймгийн Байгаль орчны газрынхан моддын хойноос яав ийв ч гэж дуугараагүй бололтой. Уг нь эднийд байгаль орчны улсын байцаагч гэх торгодог, шийтгэдэг, улаан канттай цагаан цаас буюу Акт тавьдаг, нөхөн төлүүлдэг эрхмүүд ажилладаг. Тэдэнд Эрдэнэтийн ногоон байгууламжийн 120 гаруй шинэс, улиас, 400 гаруй метр ургамлан хашлага устаж үгүй болох нь үнэндээ хамаа ч үгүй бололтой.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс “...монголчууд 1 тэрбум мод тарьж хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах дэлхийн санаачлагад нэгдэж байна” хэмээн мэдэгдэж байхад манай аймгийнхан бүтээн байгуулалт нэрийн дор ургаа моддыг зуу зуугаар нь хядаж, устгаж байгааг юу гэж ойлгох вэ. Зууны манлай Эрдэнэт хотыг Эрдэнэт үйлдвэртэй нь хамт бүтээн байгуулсан илгээлтийн эзэд, анхдагчдын тарьж ургуулсан тэрхүү моддыг “Та бүхний тарьсан мод орчин үед гай болж байна” гээд хөрөөдөөд ачиж яваад түлчихэж байгааг шинэ зууны шинэлэг ажил гэж ойлгох юм уу. Төв замын хувьд бас л асуудалтай. Ухсан нүхээ булаад замаа нээсэн ч асфальтан зам гэхэд арай л биш. Энд тэндгүй хүчит техникийн шүд аманд хэрчүүлсэн, ухагдсан энхэл донхолтой, дэржигнүүртэй замтай л үлдээ, Эрдэнэт хот. Уг нь энэ замыг 1 тэрбум гаруй төгрөгөөр хоёрхон жилийн өмнө тавьж байсан санагдана.

  “Тавин лан”-гийнханы Эрдэнэтчүүдэд учруулсан хохирол үүгээр дуусахгүй: Тэднийх бүтээн байгуулалтын ажил хийх явцдаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын өмч болох ПП-7299 дугаартай GPS-ийн сүлжээний цэгийг ч устгасан байна. Мэргэжлийн байгууллагаас аймгийн нутаг дэвсгэр дээр орших геодезийн сүлжээний цэгүүдэд үзлэг, тооллого хийхэд 2021 онд GPS-ийн сүлжээний 2 цэг устгагджээ. Үүний нэгийг “Тавин лан” устгасан бол нөгөөг нь “Зэс орд констракшн” компани Даваат байгийн ӨЭМТ-д засвар, гадна автомашины зогсоол барих ажлыг гүйцэтгэх явцдаа ПП40-0103 дугаартай GPS-ийн сүлжээний цэгийг устгасан байна. Дээрх 2 GPS-ийн сүлжээг дахин бий болгоход татвар төлөгчдийн мөнгөнөөс багагүй хэмжээний хөрнөг, зардал гарах ажээ.  

ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ