Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Дубайн зочид буудлын төлбөр хэмээгч нь үндэслэлгүй тоо

Дубайн зочид буудлын төлбөр хэмээгч нь үндэслэлгүй тоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн удирдлага АНЭУ-ын Дубай хотноо ажиллахдаа өндөр үнэтэй зочид буудалд бууж олон мянган ам. долларын төлбөр хийсэн. Мөн Улаанбаатарт ажиллахдаа хэдэн сая төгрөгөөр буудалд байрласан зэрэг мэдээлэл цахим сүлжээнд гарах болсон. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүүг, эдийн засагхариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тайлбар хийлээ.  

 “Томилолт, амралт хоёрыг ялгах хэрэгтэй. Дубай руу 4 хүний бүрэлдэхүүнтэй явсан.  Ерөнхий захирлын хувьд ТӨБЗГ-аас албан томилолт авдаг. Бусад албан тушаалтнуудын хувьд Ерөнхий захирлаас албан томилолтоо авсан. Аль ч байгууллага, аж ахуйн нэгжид томилолтын зардлыг баталж өгдөг. Улаанбаатарт ажиллахад, орон нутаг явахад томилолтын зардал ялгаатай байдаг. Томилолтын зардалд байр, хоолны мөнгө олгодог. Тэр хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнууд томилолтын зардлаа авсан.  Батлагдсан шатлалын дагуу ямар албан тушаалтан томилолтын ямар зардал авах ёстой тэр хүрээндээ л мөрдөж ажилладаг. Гадаад албан томилолт ч ялгаагүй. Цахим сүлжээнд гараад байгаа тэр олон тоо бол үндэслэлгүй гэдгийг хэлмээр байна” гэв.    

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card