МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрүүл мэндийн газрынхан томуугийн өмнө толгой гудайлгасан уу
Эрүүл мэндийн газрынхан томуугийн өмнө толгой гудайлгасан уу

                Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхайд Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Сүхээ мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээллээс шуурхайд оролцогчид олигтой юм олж сонссонгүй. Ганц гэгээ татуулсан мэдээ нь “Хүүхдийн 50 ортой тасаг удахгүй өөрийн байрандаа өвчтөнөө хүлээн авах” тухай байлаа.  Ямар сайндаа л, шуурхайг удирдаж байгаа Д.Соёлчхүү дарга “Томуу яагаад улсын дунджаас их байгаа юм бэ. Таны ажлын хэсэгт аймгаас 50 сая төгрөг хуваарилаад  байхад чинь. Наад мэдээллээс чинь харахад улсаас татан авч ирсэн томуугийн вакцин чинь томуу хийлгэсэн иргэнийхээ тооноос даваа байна. Вакцинаа хувааж хийгээд байгаа юм уу” хэмээн асуухад хүрсэн.

Хариуд нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Сүхээ “ Манай аймагт томуугийн дэгдэлт улсын дунджаас 2.3 хувиар их, аймгуудынхаа 6.3 хувиар бага байгаа шүү. Томуугийн вакциныг хувааж хийсэн” гэж байхав.

 Эндээс харвал манай аймгийн Эрүүл мэндийн газрынхан “...томуугийн өмнө толгой бөхийлгөөд аргаа барахдаа томуугийн вакциныг иргэдэд хувааж хийгээд байна” гэж шуурхайд оролцогсод төдийгүй хэвлэлийнхэн ч ийм ойлголт авахад хүрлээ. Томуугийн вакциныг ямар тохиолдолд хувааж хийдэг, дараагийн вакциныг хэзээ татан авах, хүрэлцээ хангамж нь ямар байгаа энэ тэр талаар мэдээлэл алга. Эмнэлэгт хандсан өвчтөнүүдийн хэд нь хүүхэд байгаа, хэдийг нь хэвтүүлсэн хэдийг нь буцаасан зэрэг амбулаторийн журнал дээрээс түүсэн хэдэн тоо томуугийн дэгдэлтийг хязгаарлахгүй л дээ. Томуу ийм дүр зурагтай байгаа юм чинь өнөөх коронагийн талаар албан ёсны мэдээлэл бүр ч алга. Хэдхэн хоногийн өмнө Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” нэвтрүүлгээр “Хөдөө орон нутагт короангийн дэгдэлт буурч байгаа  ч хамгийн өндөр нь Орхон аймагт 29 тохиолдол бүртгэгдлээ” гэж  мэдээлсэн. Уг нь аймгийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдал ямар байгаа талаар ядаж 7 хоногт нэг удаа албан ёсны мэдээлэл хийх учиртай, Эрүүл мэндийн газрынхан.

Хэвлэлийнхэн гэлтгүй, иргэд ч мэдээлэл авах эрхтэй. Дэгдэлт өндөр үед, дарга нар шаарлага тавьдаг, иргэд ч коронад анхаарлаа хандуулдаг цагт хэвлэлийнхэн мэдээлэл хүргэдэг, бүр зарим нэг нь цогцос тоолдог байлаа шүү дээ. Цар тахал дуусаагүй, тайвширах болоогүй байхад  Эрүүл мэндийн газрынхан арай л найзгайруу юу даа. Тэгээд ч Д.Сүхээ гэдэг ДҮГ /Даргын үүрэг гүйцэтгэгч/-ээс нэг их ажил хүлээгээд нэмэргүй нь бололтой. Ахмад эмч нар, эрүүл мэндийн салбарынхан “Манай аймаг ганц гайгүй мэс засалч эмчтэй болох нь гэж байтал чи дарга болвол их хөөрхөн харагдана. Машин унана, тамга барина. Их гоё ш дээ гэж ятгасаар байгаад Сүхээг сандалд хадчихлаа. Хайран мэргэжил, хайран сайхан залуу” хэмээн халаглаж суусан. Омикрон ч билүү тэр нэг нөхөр биднээс холуур л өнгөрөөсэй билээ гэж залбирахаас өөр арга алга.        

       

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН