МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдөр
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдөр

“Анхны баяжмал- Первый концентрат” гэсэн монгол орос бичигтэй энэ зураг Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монголын зэс , Монгол орныг дэлхийд таниулсан гайхамшигтай түүхийн агшин ажээ. Одоогоос 43 жилийн тэртээ 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд Эрдэнэт үйлдвэрийн жилдээ 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхний ээлж ашиглалтад орж анхны баяжмалаа гаргаж эхэлсэн өдөр тохиож байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдөр ч гэж хэлж болно. Тэр цагаас хойш 43 жил өнгөрч, өнөөдөр Эрдэнэт үйлдвэр дэлхийд данстай томоохон үйлдвэр болсон билээ. Арванхоёрдугаар сарын 14-ний гэгээн өглөө ч тэнгэр хангайн ивээлээр өнгөрөгч намар хийгээд өвлийн эхэн сард ч ийм сайхан байсангүй. Байгаль дэлхий, тэнгэр хангай Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдрийг байгалийн гайхалтай өнгө төрхөөр мялаахаа бас мартсангүй. Эдийн засаг, мөнгө санхүү талаас нь багахан тоог эргэцүүлэн харъя. Тус үйлдвэр 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 1 их наяд 158 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад 150 гаруй тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт аж. Засгийн газрын 211 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж айл өрхийн ус, цахилгаан, дулааны төлбөрт 828.5 тэрбум төгрөгийг Сангийн яамны тусгай дансанд байршуулжээ. Нийтдээ улс, орон нутгийн төсөвт 2 их наяд гаруй төгрөг төвлөрүүлж байна. Энэ тоо буюу 2 их наяд төгрөгийг 2021 оны улсын төсвийн орлого болох 11.7 их наяд төгрөгтэй харьцуулбал Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, Эрдэнэтийн уурхайчид улсын төсвийн зургаа хуваасны нэгээс илүү хувийг дангаараа үйлдвэрлэжээ. Эрдэнэтийн уурхайчид улсын төсвийн орлогын 1/6-ийг дангаараа бүрдүүлж, Монголын эдийн засгийг нуруун дээрээ даасан шиг дааж явна. Уурхайчиддаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН