БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хүүхдийн эрх зөрчигдөөд байхад дүлий царайлаад л суух уу
Хүүхдийн эрх зөрчигдөөд байхад дүлий царайлаад л суух уу

                Биеийн тамирын хичээл дээр сурагч гараа хугалаад асуудал ярихлаар амыг нь таглах гэж оролддог, айлган сүрдүүлдэг байдал дуулдлаа. Нөгөө хүүхдийн эрх яригчид, хүүхдийн эрхийг хамгаалагчид хаачив аа. Шинэ жилдээд сураггүй болов уу омикроны сургаар орондоо ороод хөнжлөө нөмрөөд хэвтчихсэн үү.

Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн сурагч биеийн тамирын хичээл дээр гараа хугалжээ. Хичээлийг нь мэргэжлийн багш заагаагүй зүгээр л ахлах ангийн сурагч багшийгаа орлосон аж. Биеийн тамирын багш гараа хугалсан сурагчид 20 мянган төгрөг өгөөд л өнгөрсөн байна. Хүүгийн ар гэрийнхэн манай  дүү хичээл дээр гараа хугалчихлаа хэмээхэд сургуулийн захирал нь “20 мянган төгрөг өгөөд байхад яах гээд байна. Мөнгө өгсөн юм чинь наад хэргээ хаа” хэмээн зандарчээ. Аргаа барсан ар гэрийнхэн нь аймгийн ЗДТГ-ын 70353511 тоот утсанд хандсан байна.

Гараа хугалсан хүүгийн ар гэрээс гаргасан гомдлоос харвал өнөөдөр ч гэсэн хүүхдийн биеийн байдал сайнгүй,  хагалгаанд ороод байхад сургуулийн зүгээс эцэг, эхийг нь дарамталж байгаа асуудлыг шалгуулахаар гомдлоо гаргасан байна. Аймгийн Засаг даргын шуурхайд суудаг дарга нар энэ асуудалд нэг их ач холбогдол өгсөнгүй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, цагдаа гээд олон байгууллага хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд анхаарлаа хандуулах ёстой. А.Түвшинжаргал дарга “За манайхан гомдол, саналыг нь сонсоод шийдвэрлээд хариуг нь өгчихөөрэй” гээд л өнгөрлөө. Хүүхдийн эрх, хүүхэд хөгжлийн тухай хурал, форум болоход манай аймагт бараг л хүүхдээсээ олон хүүхдийн эрхийг хамгаалагчид гараад ирдэгсэн. Гараа хугалсан хүүхдээр тогтохгүй ар гэр, эцэг эхийг нь сургуулийн захирлаас нь эхлээд дарамтлаад байхад “эр хүн, юм юм үзнэ дээ” гээд дуугүй өнгөрөөд байх уу.     

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА