ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баянбулагийн иргэд Баян-Өндөрийн Б.Баасансүрэнг шүүхэд өгчээ
Баянбулагийн иргэд Баян-Өндөрийн Б.Баасансүрэнг шүүхэд өгчээ

          Багийн Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын сонгох сонгууль өнгөрөгч арваннэгдүгээр сарын эхээр болсон. Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн арваннэгдүгээр сарын дундуур багийн ИНХ, Засаг даргын сонгуулийн талаар аймгийн Засаг даргын шуурхайд мэдээлэл өгч, 19 багийн Засаг даргыг батламжилсан тухай дуулгасан.

Тэгвэл Баянбулаг багийн иргэд олонхийн саналаар сонгосон багийн Засаг даргыг нь батламжлахгүй байгаа Б.Баасансүрэн бидний сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй, иргэдийн нийтлэг эрх ашгийг хохироож байгаа гэж үзэн аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан тухайгаа хэвлэлийнхэнд дуулгалаа.

Баянбулаг багийн ИНХ арваннэгдүгээр сарын 6-нд болжээ. Хуралд 250 гаруй хүн оролцсон байна. Хуралд оролцогчид хууль, дүрмийн дагуу эхлээд багийн Иргэдийн нийтийн хурлын даргаа сонгож ажилд нь оруулсан байна. Түүний дараа багийн Засаг даргын сонгуулиа нээлттэй ил тод, шууд явуулсан аж. Багийн Засаг даргын сонгуульд Баянбулаг багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Очирцэрэн, Баянбулаг багийн иргэн Л.Халтар нар өрсөлджээ. Сонгуулийн дүн гарахад нэр дэвшигч Л.Халтар 51.3 хувь, н.Очирцэрэн 43.5 хувийн санал авчээ. Ингээд багийн Иргэдийн нийтийн хурлын дарга тогтоол гарган Л.Халтарыг Баянбулаг багийн Засаг даргаар батлуулахаар уламжилсан аж.

Түүнээс хойш сар гарангийн хугацаа өнгөрөөд байхад Баянбулаг багийн иргэдийн олонхийн сонголтоор гарч ирсэн Засаг даргыг одоо болтол батлаагүй, иргэд хохирч, төрийн анхан шатны нэгж болох баг дээр ажил цалгардаж байгаа талаар Баянбулаг багийн иргэдийн төлөөлөл мэдэгдлээ.

Баянбулаг багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Очирцэрэнгийн зүгээс эцэст нь “Сонгууль зохион байгуулсан хүмүүс багийн хуралд гадны, өөр багийн иргэд оролцуулсан. Иймээс үүнийг шалгуулж, хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн нэр дэвшин ялалт байгуулсан Л.Халтар болон Баян-Өндөр сумын удирдлагад хандсан байгаа гэнэ.

Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд оролцогчид нэгд, ардчилсан зарчмаар, шударга ил тод, нээлттэй болсон багийн Засаг даргын сонгуульд ялсан хүнийг  Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн батламжлах ёстой. Бидний сонголтыг хүндэтгэхгүй, батлахгүй гэж байгаа бол багийн Засаг даргыг сонгох сонгууль гэж явуулдгаа болих хэрэгтэй. Хоёрдугаарт, Баянбулаг багт дөрвөн жилийн өмнө болсон сонгуульд мөн л иргэдийн олонхийн саналаар гарч ирсэн нэр дэвшигчийг батламжлахгүй 1 жил зургаан сар болсон. Энэ увайгүй үйлдлээ эрх баригчид зогсоо. Анхан шатны нэгж болох багийн ажил хаягдлаа. Багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Очирцэрэн ажилдаа ирдэггүй. Иргэд  төрийн үйлчилгээг авч чадахгүй хохирч байгаа тухайгаа дуулгасан юм.

Багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан Л.Халтарын нэрийг батламжлахгүй гэдэг албан бичгийг арваннэгдүгээр сарын 9-нд Баян-Өндөр сумын ИТХ-ын даргад “өргөн барьжээ”. Уг нь багийн сонгуульд ялсан хүнийг батламжлах нь Б.Баасансүрэнгийн үүрэг. Тэрбээр ИТХ-аасаа дэмжлэг авах гэсэн үү аль эсвэл сайн дүү, журмын нөхөр, зорилго нэгтэн Баянбулаг багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Очирцэрэнгийнхээ ялагдлыг ялалт болгон хувиргахын тулд иргэдийг хохироож, залхааж мартагнуулахыг хүсэв үү ямартай ч сумын ИТХ-ын даргаар хүч нэмэгдүүлэхээр оролдсон бололтой.

Энэ асуудлаар талуудын байр суурийг авах гэж Засаг дарга Б.Баасансүрэн болон н.Очирцэрэн нарт удаа дараа хандсан боловч асуудлыг ийш тийш нь булзааруулж, ил гарч мэдээлэл өгөхөөс татгалсан юм.

ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ