МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мод үржүүлгийн чиглэлээр ажилладаг иргэн, аж ахуйн нэгжийг дэмжинэ
Мод үржүүлгийн чиглэлээр ажилладаг иргэн, аж ахуйн нэгжийг дэмжинэ

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит тавдугаар хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар

  1. “Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд төмс, хүнсний ногооны үр, хүлэмжийг дэмжлэгээр олгох журмыг шинэчлэн батлах тухай ХОХБТХ-ийн дарга С.Даваадорж
  2. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ХЭЗХ-ийн дарга М.Мөнхбаяр
  3. “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналын журмыг шинэчлэн батлах тухай ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд гэсэн асуудлыг авч хэлэлцэв.

Нэгдүгээр асуудлын хувьд  Хөдөө аж ахжй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт аудитын байгууллага гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийсэн байна. Хяналт, шалгалтын хүрээнд тодорхой зөвлөмж ирүүлсэний үндсэн дээр хөтөлбөрийн журманд өөрчлөлт оруулахаар болжээ. Мөн “Ногоон Эрдэнэт”, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнйи хүрээнд  манай аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарина. Иймд мод үржүүлгийн ажил эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлийг “Өрхийн тариалалтыг хөтөлбөр”-тэй уялдуулах шаардлага гарч ирсэн. Мод үржүүлгийг үрээр, хүлэмжинд суулгадаг. Иргэн, аж ахуйн нэгжтэй уулзаад явж байхад модны үрсэлгээ, үржүүлгийг хүлэмжинд 2.5 жилд хүртэл ургуулдаг. Түүний дараа л гадаа талбайд суулган шилжүүлэх боломж бүрддэг. Манай аймгийн хувьд хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжиж 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгож ирсэн. Өнгөрсөн хугацаанд аймгийн хэмжээнд 92 иргэн, 14 байгууллагад хүлэмж олгосон. Одоо хүлэмжинд мод үрслүүлдэг иргэн, аж ахуйн нэгжийг дэмжихийн тулд журмандаа өөрчлөлт оруулж байгаа хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий мэдээллээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал Монгол улсын Засгийн газраас ирэх жилүүдэд хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай аймгийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэржүүлэлтийг хөгжүүлэхээр заасан байгаа. Үүнтэйгээ уялдуулах хэрэгтэй. “ОРХ Засаг дарга” тоот дансанд орлогыг төвлөрүүлж болохгүй бол шинээр данс нээчих л дээ. Нэгжийн тухай хуулиар данс нээж болох юм билээ. Энэ бүхнийгээ сайн судлаарай хэмээв.   

 

 

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА