БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дахин төлөвлөлт болон орон сууцны төслүүдийг танилцуулав
Дахин төлөвлөлт болон орон сууцны төслүүдийг танилцуулав

 Засаг дарга С.Батжаргал Хот байгуулалт барилга захиалагчийн албанд ажиллалаа. Энэ үеэр Орхон аймгийн дахин төлөвлөлт болон, орон сууцны төслүүдийн танилцуулгыг тус албанаас танилцууллаа. Орхон аймаг Эрдэнэт хотод ирэх жилүүдэд хот суурин газрыг дахин хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд томоохон ажлууд хийгдэнэ. Тодруулбал: Тамир зочид буудлын урд гражууд болон 5-р микрийн гражын газруудыг дахин төлөвлөлтөд оруулж үйлчилгээний зориулалттай барилга болон орон сууц барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. 

     Мөн гэр хороололд хэд хэдэн байршилд орон сууц барихаар төлөвлөсөн байгаа юм. Үүний эхлэл болгож энэ жил Уртын гол багт 18000 метр квадрат талбайд 260 айлын 5 давхар 5 блок барилгын ажлыг эхлүүлсэн. Одоо Цагаанчулуут багийн 49-53-р гудамжны 82 өрхийн газрыг дахин төлөвлөлтөд оруулж орон сууцжуулахаар судалгаа хийгдэж байна. Үүний дагуу тус багийн иргэдтэй уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсч байгаа талаар ХББЗА-аас мэдээллээ. Түүнчлэн Их залуу багт багш нарт зориулсан хороолол,  Эрдэнэ багт жишиг орон сууц, Баянцагаан багт Эрчим хороолол, Дөмөг захын урд залуус хороолол байгуулахаар тус тус төлөвлөсөн. Үүний бүх зураг төсвийг гаргаж танилцуулах үүргийг Засаг дарга холбогдох байгууллагуудад өглөө. 

“Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд тавигдах хүүхдийн тоглоом, Баянцагаан багийн ИШС, Наран багийн соёлын төвүүд зэрэг удаашралтай, олон жил дамнасан ажлуудыг яаралтай дуусгахыг үүрэг болгов. 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА