БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цэцэрлэгийн хамрагдалт 62.8 хувьтай байна
Цэцэрлэгийн хамрагдалт 62.8 хувьтай байна

            Аймгийн Засаг даргын шуурхайд Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт 2021-2022 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын хичээл танхимаар эхэлсэнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Хоёрдугаар улирлын хичээл танхимээр эхлэх болсон учраас аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас тодорхой ажлуудыг хийжээ. 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны газраас 4 ажлын хэсэг гарч 25 сургууль, 39 цэцэрлэгийн хичээл, сургалтын бэлэн байдалд үнэлгээ хийхэд 98.5 хувийн гүйцэтгэлтэй үнэлэгджээ. Сургуулийн орчны ариутгал цэвэрлэгээ, анги танхимын бэлэн байдал 100 хувь үнэлэгдсэн байна. Хоёрдугаар улирлын хичээл эхлэх болсон тул боловсролын байгууллагын хэмжээнд дараахь ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Үүнд, сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчны их цэвэрлэгээг хийж, ариутгал, халдваргүйжүүлэлт, зам талбайн цас цэвэрлэгээг бүрэн хийсэн байна. Мөн сургууль, цэцэрлэг дээр эмчийн өрөө, тусгаарлах өрөөг шаардлагатай хэрэгслээр бүрэн хангаж нөөцийн санг бүрдүүлжээ. Багш, сурагчдын хувийн ариун цэвэр, өвчлөлийг тодорхойлох тандалт судалгааны бүртгэлийг бэлтгэсэн байна.

Сургууль, цэцэрлэгийн анги, бүлэг бүр халуун хэмжигч, гар ариутгагч бэлтгэжээ. Хоёрдугаар сарын 14-ний өглөөний 10.00 цагийн байдлаар цэцэрлэгт гурван настай 1069, дөрвөн настай 1332, таван настай 1457, нийт 3858 хүүхэд хамрагдсан байна. Энэ нь нийт хамрагдвал зохих хүүхдийн 62.8 хувь ажээ.  

ЕБС-ийн сурагчдын 96 хувь нь танхимаар, үлдсэн 4 хувь нь цахимаар хичээллэх хүсэлтээ ирүүлсэн байна.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА