ДАВАА
2025.05.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Батжаргал: Ажлын байр шинээр нэмэгддэггүй, сүлжээ болчихжээ
С.Батжаргал: Ажлын байр шинээр нэмэгддэггүй, сүлжээ болчихжээ

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн дээр С.Батжаргал дарга нийтийн нүдэн дээр ил байдаг, хор хөнөөл үр дагавар ихтэй хэрнээ хэн ч гаргаж тавьдаггүй нэгэн асуудлыг хөндсөн юм. Тэрбээр “Аймгийн зүгээс утгаа гаргадаг нэг ч гэсэн янданг өөрчлөх гэж, гэр хорооллын утааг бууруулах гээд зүтгэж байхад нэмээд зам дагуу утаа гаргадаг яндан бий болгоод байна. Авто зам дагуу түлээ, нүүрс борлуулдаг энэ асуудлыг цэгцлэх цаг болсон. Тэрхүү түлээ, нүүрс борлуулдаг жижиг цэгүүд замын хөдөлгөөний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байна. Замын бродютэй нийлүүлээд түлээ, нүүрсээ тавьчихдаг байдал нь ийм нөхцөл байдалд хүргэж байна. Дээр нь тамхи худалдаалдаг цэгүүд чинь хэрээс хэтэрлээ. Арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Түлээ нүүрсийг Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг зургаан захаар худалдаалж байна. Тэндээс иргэд хэрэгцээнийхээ түлээ, нүүрсийг модны захаасаа авдаг. Тамхийг ч гэсэн томоохон Худалдааны төвүүдээс авч болоод л байсан. Одоо зам дагуу олон тамхины цэг байгуулж эхэлснийг эргэн харах цаг болжээ. Зам дагуу тамхи, түлээ нүүрсний цэг гаргаад түүний үр дүнд шинэ ажлын байр бий болоод байна уу гэтэл үгүй юм билээ. Дандаа сүлжээ байгуулсан байна. Ийм байж болохгүй. Үүнийг цэгцэлж хямгадах цаг болсон” хэмээсэн юм.

Гэр хорооллын иргэн та зам дагуу хэдэн шуудай түлээ, нүүрс тавиад амьжиргаандаа нэмэр болох, өөрөө өөртөө ажлын байр бий болгох гээд зогсвол маргааш л гэхэд багийн Захиргаанаас, мэргэжлийн хяналтаас, Баян-Өндөр сумаас ирээд таныг Зөрчлийн хуулиар доод тал нь 100 мянган төгрөгөөр торгоно. Дээр нь өнөөх хэдэн шуудай түлээ, нүүрсийг улсын орлого гэж хэлээд хураагаад аваад явчихна. Харин Баян-Өндөр сумаас тамхины худалдаа, зам дагуу түлээ, нүүрсний худалдаа явуулах зөвшөөрөл олгодог. Энэхүү зөвшөөрөл иргэдэд дэндүү үнэтэй, олдоц муу, танил тал ар өврийн хаалгагүй бол шонгүй гэсэн үг. Баян-Өндөр сумын Засаг даргаас зөвшөөрөлгүй бол цагдаа ирээд хураагаад л явчихна. Харин Баян-Өндөр сумын удирдлагууд түлээ нүүрс, тамхины худалдааны энэ эмх замбараагүй олгосон зөвшөөрлийг эргэн харахгүй бол Эрдэнэтэд сүлжээ хэлбэрээр дэлгэрээд улмаар цэцэглэчихэж.

Үүнийг аймгийн удирдлага хүлээн зөвшөөрлөө. Ер нь Баян-Өндөр сумаас худалдаа үйлчилгээтэй холбоотой ямар зөвшөөрөл олгодог, иргэдэд ямар шаардлага тавьдаг, хэдий хэрийн бичиг цаас шаарддаг зэргийг нийтэд ил болгох, мэдээлэх цаг болжээ. Танил талтай, нам эвсэл дагасан, мөнгө хөрөнгөтэй нөхдүүд Баян-Өндөр сумаас авсан тамхины худалдааны ганц зөвшөөрлөө гурав болгон үржүүлж тамхины худалдааг сүлжээ хэлбэрт оруулж монопольчилж байгааг хууль хяналтын байгууллагынхан харах ёстой. Гэр хорооолол өгсөн зам дагуух тамхины худалдааны цэгийг тоолбол багагүй тоо гарна. Эндээс харвал Баян-Өндөр сумын удирдлага өсвөр залуу үеийг тамхинд оруулах, донтуулахад хувь нэмрээ оруулж тамхины худалдааг дэмжээд байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Ямар ч байсан аймгийн Засаг дарга С.Батжаргал асуудлыг гаргаж тавилаа. Ямар ажил хийж, хэрхэхийг нь эрдэнэтчүүд харах л үлдлээ.     

 

УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/