ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МАН авлигал, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй нам дотроосоо тэмцэнэ
МАН авлигал, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй нам дотроосоо тэмцэнэ

Орхон аймгийн МАН-ын 17-р бага хурал өнөөдөр боллоо. Энэ хурлаар Орхон аймгийн МАН-ын хороон дарга, тэргүүлэгчдийг сонгох юм байна. Тус нам 30 дахь их хурлаараа авлигал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг албан тушаалд томилохгүй, хүний эрхийг дээдэлсэн нам болно хэмээн уриалсан юм. Энэ утгаар аймгуудын намын хорооны хурлыг хийж эхэлжээ.

Аймгийн МАН-ын 17-р бага хурлаар тус намын хороон дарга, тэргүүлэгчдийн сонгох юм. Ман 30 дахь их хурлаараа албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон бол энэ намаас аль ч шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зорилт тавьсан. Мөн хүний эрхийг зөрчсөн шинжтэй хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж эхэлсэн гэх мэдээлийг өгч байна. Түүнчлэн намын анхан шатны байгууллагад ажилладаг төлөөлөгчдөө үе шаттайгаар дэвшүүлэн дэмждэг байх, ингэснээр иргэдийн үг, үзэл бодлыг сонсох чадамжтай нам болно гэж ярьж байна.

Орхон аймгийн МАН-ын хороон даргаар өнгөрсөн 4 жилд тус аймгийн Засаг дарга байсан одоо УИХ-н гишүүн  Д.Батлут ажиллаж ирсэн. Энэ удаагийн 17-р бага хуралд түүнийг үргэлжлүүлэн сонгох саналыг МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дэмжжээ.

Орхон аймаг өнгөрсөн хугацаанд аймаг орон нутгаа хөгжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусийн халдварын улмаас аймгийн тухайн жилийн ажил 80,6 хувьтай биелсэн байна.  Тус аймгийн эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлаас танилцуулвал,  2021 онд аж үйлдвэрийн салбар 3,7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3,9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм байна. Нийт 2058 ажлын байр шинээр бий болсны 14,4 хувь нь боловсруулах үйлдвэрийн салбарт,  мөн 11.4 хувь нь уул уурхайн олборлолтын салбарт байжээ.

Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр болон бусад уул уурхайн боловсруулах үйлдвэрийг түшиглэн хөгжиж байгаа аймаг. Өнгөрсөн онд тус аймгийн орлого 29,8 тэрбум төгрөгт хүрсэн бол татварын орлого 11,5 хувиар давуулан биелүүлжээ.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН