ДАВАА
2025.05.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нэг ургаа мод 50 жилд 200 сая төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг байна
Нэг ургаа мод 50 жилд 200 сая төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг байна

            Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд монголчууд идэвхийлэн дэмжиж, нэгдэж байгаа. Манай аймгийн хувьд л гэхэд өнгөрөгч бямба гарагт “Ногоон Эрдэнэт” зөвлөгөөн зохион байгуулав. Монгол улсын Засгийн газраас “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тусгайлсан хөтөлбөр гаргаж хүн бүр, айл өрхүүд, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газар, аймаг орон нутаг хэдий хэмжээний мод тарихыг үүрэг болгосон. Энэ хүрээнд манай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ургуулна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ л гэхэд 100 сая мод тарьж ургуулах үүрэг хүлээн авсан. Ингэхдээ уулнаас ургаа модыг тайрч аваад Эрдэнэтийн гудамжинд суулгах биш. Суулгацаар дээрх 20 сая, 100 сая модыг тарьж ургуулах, бойжуулах үүргийг хүлээгээд байгаа.

Өнгөрсөн жил бид Эрдэнэт хотынхоо түүхт 45 жилийг ойг хэм хэмжээнийхээ хүрээнд тэмдэглэсэн. Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан анхдагчид, илгээлтийн эзэд, ахмадууд маань 1974 оноос эхлэн мод тарьж байсан тухай баримт, дурсамж ч бий. Ялангуяа Эрдэнэтийн эхний байшингууд болох нэг, хоёрдугаар бичил хорооллын гадуурх модод үг хэлдэг бол энэ талаар ихийг өгүүлэх байх.

“Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зүгээс иргэд, олон түмэнд мод тарихын ач холбогдол байгаль орчинд төдийгүй иргэн та, бидэнд ч ач тустай талаар мэдээлж байна. Бүр нарийн яривал, 50 настай ургаа мод бидэнд тэрхүү хугацаандаа 200 сая төгрөгийн  үйлчилгээ үзүүлдэг байна. Тухайлбал,

**** 50 жил ургасан нэг мод бидэнд 38 сая төгрөгөөр үнэлэгдэх Хүчилтөрөгч  ялгаруулдаг байна.  

**** 50 жил ургасан нэг мод 46 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулдаг ажээ.

**** 50 жил ургасан нэг мод 38 сая төгрөгөөр үнэлэхүйц хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.

**** 50 жил ургасан нэг мод  76 сая төгрөгөөр үнэлэх агаарыг цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Нийтдээ 200 сая шахам төгрөгөөр үнэлэх үйлчилгээг 50 жил ургасан мод бидэнд үзүүлж байгаа талаар “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс гаргасан мэдээлэл өгүүлж байна.

Өнгөрсөн жил “Тавин лан” компаний Эрдэнэт хотод бүтээн байгуулалт хийхдээ 45 жил ургасан 127 шинэс, улиасыг тайраад зогсохгүй  411 метр ургамлан хашлага устгасан тоо байдаг. Аймгийн ИТХ-ын 2013 оны наймдугаар сарын 22-ны өдрийн наймдугаар хуралдааны 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар ногоон байгууламжийн мод, ургамлан хашлагын үнийг тогтоосон байдаг. Уг тогтоолд нэг ширхэг шинэс, улиасны үнэ 85 мянга 700 төгрөг, 1 метр ургамлан хашлагны үнэ 55 мянга 480 төгрөг гэж заажээ. Дээрх модод, ургамлан хашлагыг үгүй хийснийг төрийн дансан дээр байгаа үнээр тооцоход 33.6 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Өмнөх нийгмийн үед “Нэг мод огтолбол хоёр мод тарь” хэмээн иргэдээ ухуулдаг байсан. Бүр цаашилбал хүний энэ насны нэг буян нь “Мод тарих явдал” хэмээн шашин, сүшиг бишрэлтэйгээ холбон мод тарьж, ургуулахын ач холбогдлыг  бүр ч өндөр болгосон удаатай.

”Ногоон Эрдэнэт” зөвлөгөөн дээр албаны хүмүүсийн мод тарих нь амьдралаас үүдэн гарч байгаа албан шаардлага болж буй талаар хэлсэн үгнээс зарим нэгийг нь ишлэл болгон хүргэе. Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат хэлсэн үгэндээ  “Орхон аймгийн хувьд нэг км.кв талбайд 115 хүн ногддог ба энэ нь улсын дунджаас хүн амын нягтралаараа 59.4, хангайн бүсийн дунджаас 78 дахин их, нийт айл өрхийн 61 хувь нь гэр хорооллын багуудад амьдарч байгаа  зэрэг нь агаар болон хөрсний бохирдлын гол нөхцөл шалтгаан болж байна” хэмээн онцолжээ.  Аймгийн Засаг дарга С.Батжаргал “Орхон аймаг 84.4 мянга га газар нутагтай бөгөөд үүнээс ойн сан бүхий газар 21.9 хувийг эзэлдэг. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж 35.3 га хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж 15.1 га. Нэг хүнд ноогдох байгууламжийн хэмжээ 4.5 м бөгөөд энэ нь улсын дундаж үзүүлэлтээс 0.3м аар бага буйг  онцолсон юм. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ  хэлсэн үгэндээ “Цөлжилтийн үнэлгээгээр Орхон аймгийн газар нутгийн 27.3 хувь нь газрын доройтолд дунд болон сул өртсөн. Түүнчлэн хөрсний бохирдлын хувьд цайрын агууламж Орхон аймгийн зарим цэгт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-2.4 дахин их байгааг онцолсон.

Иймээс бүтээн байгуулалт нэрээр бүтэн ургасан 40, 50 жилийн настай модоо цахилгаан хөрөөгөөр хядах биш 20 сая мод тарьж ургуулахаар, хотоо ногооруулах, “Ногоон Эрдэнэт” хот болохоор ханцуй шамлан орох цаг болжээ.

    

УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/