ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цаг алдалгүй, яаралтай хагалгаа хийх шаардлагатай 10 гаруй хүүхэд байна
Цаг алдалгүй, яаралтай хагалгаа хийх шаардлагатай 10 гаруй хүүхэд байна

“Эрдэнэтийн хүү” ТББ-ын санаачилгаар Улаанбаатар хотоос “Зүрх мартахгүй төсөл”-ийн багийнхан  Эрдэнэт хотод ажиллахаар хүрэлцэн ирлээ. “Зүрхний Болдсайхан” эмчээр ахлуулсан төслийн багийн эмч нар энэ сарын 3-5-ны өдрүүдэд зүрх, уралоги, нүдний үзлэгийг ард иргэдэд үнэ төлбөргүй хийж үйлчлэх гэнэ.

Б.Болдсайхан эмч бараг л ирсэн даруйдаа үзлэгээ эхлүүлсэн. Түүний үзлэгт зөвхөн судалгаанд хамрагдсан, хагалгааны заалттай хүүхдүүдийг үзэж  байна. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс 120-130 нь хагалгаанд орох шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Харин хагалгаанд орох боломжгүй, цаг хугацаа алдсан 3-4 хүүхэд байна гэсэн харамсалтай мэдээг ч дуулгаад амжсан.  Түүнчлэн яаралтай хагалгаанд орох шаардлагатай  10-аад хүүхдийг Улаанбаатар хот руу авч явахгүй бол хугацаа алдах аюултай гэдгийг хэллээ. Хагалгаанд орох шаардлагатай 130 шахам гаруй хүүхдийн хагалгааны  зардал ойролцоогоор 700-800 орчим сая төгрөг болох аж. Эх орныхоо ирээдүй хойч болсон бяцхан үрсийнхээ амь насыг нэн тэргүүнд тавьж хагалгааны зардлын асуудлыг аймаг  орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр”, биднийг дэмжин ажиллаж байгаа байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай байгааг “Зүрх мартахгүй” төслийн багийн зүгээс онцоллоо.

Төслийн багийнхан “Эрдэнэт хот бол газар нутгийн хувьд  уул уурхай дагасан бүс гэдгээрээ онцлогтой. Зөвхөн хүүхэд гэлтгүй Эрдэнэтийн ард иргэдийн дунд зүрхний өвчлөл өндөр харагдаж байна. Иймд бид эхний өдөр буюу гуравдугаар сарын 3-нд БОЭТ-д 0-16 насныханд зүрхний үзлэг хийнэ. Мөн бүх насныханд уралогийн үзлэгтэй. Харин гуравдугаар сарын 3-наас 5-ны хооронд “Шинэ эрин мед” эмнэлэгт нүдний  үзлэг хийнэ. Үзлэгүүд өдрийн 10.00-17.00 цагийн хооронд явагдана.  Уралоги болон нүдний үзлэгт бүх насныхан хамрагдах боломжтой” гэсэн юм.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН