Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.10.19 Бага зэргийн цас Орхон -12° / -5° USD 3597.12▲ EUR 4048.58▲ CNY 537.92▲ RUB 43.35▲ KRW 2.70
Шуурхай
SI card
10, 11 дүгээр ангиуд нэг танхимд хамтдаа хичээллэж байна

10, 11 дүгээр ангиуд нэг танхимд хамтдаа хичээллэж байна

                 Даваат, Шанд багийн хүүхдүүд суралцдаг 17 дугаар сургуулийн сурагчдын хувь заяа тун бүрхэг байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

                 Даваат, Шанд багийн хүүхдүүд суралцдаг 17 дугаар сургуулийн сурагчдын хувь заяа тун бүрхэг байна. Ямар сайндаа л тус сургуулийн 10, 11 дүгээр ангийн хүүхдүүд нэг танхимд хамтдаа хичээллэж байхав. Энэ талаар тус сургуулийн сургалтын менежер Б.Батзаяа бидэнд дуулгасан юм. Сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдын судлах хичээл нь өөр өөр л дөө. Ахисан түвшинд хичээллэх ёстой атал суух анги байхгүй гэдэг шалтгаанаар нэг ангид зэрэгцээд хичээллэж байгаа нь Африкийн буурай орны хүүхдүүдийн орчин нөхцөлтэй адил санагдчихлаа.

Саяхан чанаргүй барилгын талаар Үндэсний телевизээр нэвтрүүлэг гарсан. Хамгийн шилдэг 3 жишээн дээр энэ сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны нөхцөл байдал яригдаж улс даяар цацагдлаа. 17 дугаар сургууль 33 бүлэгтэй 900 гаруй сурагчтай. Хичээлийн нэгдүгээр байр нь 3 давхар. Давхар бүрд байх ангийн тоо 4. Сургуулийн номын сан, Багшийн хөгжлийн төв, овоо том гэсэн байр савандаа хичээл орж байна.  Аргаа барахдаа 10, 11 дүгээр ангиа нэг танхимд хичээллэж байгааг сайд дарга нар мэддэг болов уу.  

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card