БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Х.Бадамсүрэн: “Өсөх”-ийнхөөн, 65 км зам барина, хайрга дайрга нийлүүлэх боломж байгаа юу
Х.Бадамсүрэн: “Өсөх”-ийнхөөн, 65 км зам барина, хайрга дайрга нийлүүлэх боломж байгаа юу

             УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй Ажлын хэсэг Орхон аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй, тэдний бүтээгдэхүүн, болон үйлдвэрлэлтэй танилцсан юм. Ажлын хэсгийнхэн Бетон зуурмагийн “Өсөх” үйлдвэрийн байдалтай танилцлаа. Эднийх хүчин чадлынхаа 30 гаруй хувийг ашиглаж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжийн хэрэгцээнд буюу “Уурхайчин”  I, II, III-ын барилгад бетон зуурмаг нийлүүлдэг аж.

Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ”Манай үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд орон сууцны хороолол барьж байгаа. Тэрхүү хорооллын барилгуудад танайх бетон зуурмаг нийлүүлдэг. Манайхан ам сайтай байгааг дуулсан. Харин энэ жил Хялганат-Эрдэнэтийн 65 км зам барих ажил эхэлнэ. Газар шороонд нь хайрга энэ тэр хэрэг болно. Танайх энд оролцох боломж байгаа юу” хэмээсэн юм.

“Өсөх” бетон зуурмагийн үйлдвэрийн дарга Д.Гантөмөр “Манайх өөрийн гэсэн уурхайн карьертай цөөхөн газрын нэг. Тэрхүү авто замын ажилд манайх хайрга дайрга нийлүүлэх боломжтой” хэмээсэн юм.

Аймгийн хэмжээнд бетон зуурмагийн 7-8 үйлдвэр байдаг ч тогтмол ажилладаг нь арай цөөхөн аж. Гэхдээ эдгээр бетон зуурмагийн үйлдвэрүүд Эрдэнэтийн хэрэгцээний хэдэн хувийг хангадаг, боломж хэр байгаа, хүчин чадал ямар түвшинд байдаг талаарх нарийн мэдээлэл ЖДҮ-чдэд төдийгүй аймгийн хэмжээнд тодорхой байдаггүй. Нөгөө талдаа ойрын хэдэн жилийн эрчимтэй бүтээн байгуулалт буюу байшин барих компанит ажлын үед л ажил олдоцтой байдаг нь алсын хараа, хэтийн төлөвийн талаарх асуудалд анхаарлаа хандуулах завгүй байдалд нөлөөлдөг аж.    

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА