ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Алтаншагай: “ВВ” хотхоны 80 өрхөд төрийн үйлчилгээг ойртуулж болох уу
Ц.Алтаншагай: “ВВ” хотхоны 80 өрхөд төрийн үйлчилгээг ойртуулж болох уу

Аймгийн ИТХ-д Уурхайчин багаас сонгогдсон төлөөлөгч Ц.Алтаншагай Баян-Өндөр сумын ЗДТГ-ынхнаас “Наадмын талбайн ВВ хотхоны 80 айл өрхийн иргэд төрийн үйлчилгээг авахын тулд хотын төв руу Уурхайчин багийг зорьж байна. Газар нутгийн байршлаараа ВВ хотхоны иргэд Дэнж багт харьяалагдан тэндээс төрийн үйлчилгээг авч болох уу” хэмээн асуулаа. Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хурлаар  Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Эрдэнэ, Яргуйт багийг 2-3 хувааж шинээр 4 баг байгуулахаар болсон. Гол зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, шуурхай хүргэхийн тулд ийнхүү хүн ам ихтэй багийг хувааж байгаа  хэмээн тайлбарласан. Гэтэл манай аймгийн хувьд иргэд тэр бүр төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авч чадахгүй байгаа ганцхан жишээг төлөөлөгч Ц.Алтаншагай гаргаж тавьсан юм. Үнэхээр “ВВ” хотхоны иргэд багийн Засаг даргын тодорхойлолтоо авахын тулд гуравдугаар микрт байх Уурхайчин багийг зорих шаардлага тулгарна. Ядаж байхад, “ВВ” хотхоны хойдох төв зам дээр автобусны буудал ч байхгүй. Нэлээн зайтай “Баян-Өндөр” хотхоны ард л ганц буудал нэртэй зогсоол л байдаг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн эхлээд Баян-Өндөр сумын багуудын хилийн цэсийн асуудлыг нэг мөр шийдчихвэл иргэдэд явдал чирэгдэл учрахгүй байх учиртай. Энэ талаар Баян-Өндөр сумын удирдлага, түүний Тамгын газраас иргэдийн төлөө, иргэнээ гэсэн сэтгэлээр асуудалд хандахгүй байгааг өнөөдрийн хуралдаан дээр төлөөлөгч Ц.Алтаншагай нүүрэн дээр нь хэлчихлээ.

Аргаа барахдаа Баян-Өндөрийн Б.Баасансүрэн дарга “Хурлын дарга аа, дараагийн ИТХ-ын хуралдаанд энэ асуудлыг судлаад шийдэх гарцыг хайж оруулж ирье” хэмээн асуудлаас бултав. Дараагийн ИТХ-ын хуралдаан даруйхан болоосой билээ л гэж залбирахаас. Дарга нарыг ганц удаа ч болов “ВВ” хотхоноос Уурхайчин баг хүртэл алхуулахсан. Нөгөөтэйгүүр хүн ам хамгийн их, хотжилт өргөжин тэлж байгаа Зэст, Уурхайчин, Оюут багийг  хэзээ дахин хуваах вэ. Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлын хүрээнд Зэст багийн нутаг, Баян-Өндөр уулын зүүн талд “Уурхайчин” хорооллуудаа барьж 1000 шахам айл өрх бүхий хотхон бий болж байгаа. Оюут баг зүүн тийшээгээ барилгажиж, хүн амын суурьшил нэмэгдэж байна. Хотын Ерөнхий төлөвлөгөө гээд л жил бүр шахам аймгийн ИТХ-аар баталдаг хэрнээ иргэдийн хувьд төрийн үйлчилгээг авах асуудал ард нь хоцордог. Ниргэсэн хойно нь л хашхирдаг болохоос төрийн санах ой, төрийн ажлын хурд явган хүнийхээс ч дор орчихсон байгаа. Харин ч өнөөдөр энэ асуудлыг хөндсөн, цаашид цогцоор нь харах тухай ярьсан Ц.Алтаншагай төлөөлөгчид ВВ хотхоны иргэд гэлтгүй эрдэнэтчүүд талархах ёстой болж байна.   

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН