ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Орхон аймгийн төрийн албан хаагчдын 46.4 хувь нь монгол бичигт шилжихэд бэлэн биш гэжээ
Орхон аймгийн төрийн албан хаагчдын 46.4 хувь нь монгол бичигт шилжихэд бэлэн биш гэжээ

Улсын хэмжээнд 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг кирилл болон  үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахаар шат дараатай бэлтгэл ажлууд хийж байгаа. Уг ажлын хүрээнд Орхон аймаг Эх хэл Эрдэнэт хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.  Монгол улсын төр албан бичиг хөтлөлтөө эх хэл буюу монгол бичгээрээ хөтлөн явуулахын тулд 1985 оноос эхлэн  ажиллажээ. 1985 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн 7-8 дугаар ангид монгол бичгийн хичээлийг судалж эхэлсэн байна. Түүний дараа 1992 оноос нэгдүгээр ангиас нь эхлэн монгол бичиг зааж байжээ. Улмаар 2000 оноос хойш Монгол бичгийн Үндэсний 1,2 дугаар хөтөлбөрийг гарган хэрэгжүүлсэн юм. Хамгийн сүүлд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ыг батлаад байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төр засгийн зүгээс 60 гаруй ажлыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд 2025 онд 190 гаруй мянган төрийн албан хаагч үндэсний бичигтээ суралцсан байх шаардлага тавьж байгаа. Иймд Орхон аймаг Эх хэл Эрдэнэт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдын сургалтыг эхлүүлж зөвлөгөөн зохион байгууллаа.

Орхон аймгийн хэлний салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдыг монгол бичигт сургах ажлыг эрчимжүүлэхийг уг зөвлөгөөний үеэр онцлов. Учир нь 21 аймаг, Улаанбаатар хотын төрийн 140 гаруй мянган албан хаагчаас монгол бичгийн мэдлэгийн  шалгалт, судалгаа авсан. Үүнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид 75.7 хувьтай буюу хамгийн өндөр үнэлгээ авчээ. Харин Орхон аймгийн төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг 53.6 хувьтай шалгагджээ. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн төрийн албан хаагчдын 46.4 хувь нь монгол бичигт шилжихэд бэлэн биш гэжээ. Зөвлөгөөний үеэр Орхон аймагт монгол хэл бичгийн 101 багш байгаа, эдгээр мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг онцлов.  

 Орхон аймаг хос бичигтэй аймаг болохын тулд төрийн байгууллагын удирдлагууд биеэр үлгэрлэн сайн суралцахыг уриаллаа. Мөн дунд сургуулийн сурагчдын мэдлэгийн түвшинг ахиулах, багш нарыг чадавхжуулах зэргийг хөтөлбөрт хамруулах аж. Зөвлөгөөнд Хэлний бодлогын салбар зөвлөлийн ажилтан, мэргэжилтнүүд цахимаар болон биеэр оролцлоо. Ирэх тавдугаар сард Үндэсний бичиг үсгийн баярыг улс даяар хийх юм байна. 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН