БААСАН
2025.09.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Строй Инвест” ХХК-иас орон сууц худалдан авч болох нь ээ
“Строй Инвест” ХХК-иас орон сууц худалдан авч болох нь ээ

Хөгжлийн банктай холбоотой, тэндээс зээл авсан улстөрч, бизнесмэн, бизнесийн байгууллага бүр Монголын муу муухайгийн үлгэр жишээ болчихоод байгаа, сүүлийн үед. Бүр зарим нэг нь улстөржүүлж, иргэдийг айлган ичээх зорилгоор Хөгжлийн банкны барьцаанд байгаа тийм тийм байрнаас иргэн та орон сууц худалдан авбал “Хохирно” гэж ирээд л чанга хашхирч байна.

 Уг нь барьцаа хөрөнгөө хангалттай тавиад бизнесийн томоохон төсөл хөтөлбөртөө Хөгжлийн банкнаас зээл авах нь жам ёсны үзэгдэл л дээ. Хөгжлийн банк ч тэднийхээс зээл авсан барилгын компаниудын барьцаанд байгаа байрнаас иргэд худалдан авч болно гэдгээ албан ёсоор илэрхийллээ.  Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбек “news.mn” сайтад өгсөн ярилцлагадаа манай аймгийн “Строй инвест” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа орон сууцны төслийн талаар нэр татан тайлбар хийлээ. Тэрбээр “Строй Инвест ХХК-ийн Орхон аймагт хэрэгжүүлж байгаа орон сууцны төсөл байна. Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцнаас иргэд худалдан авч, төлбөр нь манай банкны дансанд байршсан тохиолдолд барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөөд өгч байгаа. Энэ байрнаас худалдан авч болохгүй шүү гэсэн зүйл огт байхгүй. Зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн шиг хар жагсаалтад орсон байна, энэ байрнаас битгий аваарай гэх агуулга бүхий мэдээллүүд нь ташаа ойлголт шүү гэдгийг хэлмээр байна. Харин эсрэгээрээ худалдан авалт хийснээр дээрх барилгын компаниуд нь зээлээ төлөх боломжтой болно гэсэн үг” хэмээн албан ёсоор тайлбар хийлээ. Иймээс иргэд “Строй инвест”-ээс байр авбал юу ч үгүй болно шүү гээд байгаа нь Худал мэдээлэл гэдгийг албаны хүн мэдээлж байна.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА